Самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Намсрайн Батлавын нэрэмжит жүдо бөхийн 2023 оны залуучуудын УАШТ Дархан-Уул аймагт явагдаж өндөрлөлөө. Нийт 23 байгууллагын 230 гаруй залуу жүдочин Дарханы татамид энэ сарын 21-23-ны өдрүүдэд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Монголын жүдо академи энэ тэмцээнд 16 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож зургаан медаль хүртжээ. Тэд нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүлсэн байна. Япон Улсад суралцаж байгаа Н.Жангарай -81 кг-н жинд аваргалсан бол У.Билэгт тус жингийн хүрэл медалийн эзэн болсон юм.
Саяхан жүдо бөхийн спортын дэд мастерийн үнэмлэх тэмдгээ гардан авсан Х.Ариунтунгалаг (-57 кг) анхны залуучуудын УАШТ-ээсээ мөнгөн медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д Г.Ундрал, -78 кг-д У.Нандинчимэг, эрэгтэйчүүдийн -100 кг-д Г.Хангарьд нар тус тус хүрэл медалийн болзол хангасан байна.
Харин холимог багийн тэмцээнд “Жүдо академи”-ийн баг хүрэл медалийн төлөө шалгарсан ч харамсалтай нь ялагдал хүлээжээ. Өнгөрсөн 2022 оны Архангайн залуучуудын УАШТ-ээс “Монголын жүдо академи” гурван алтан медаль хүртэж эмэгтэйчүүд багаараа тэргүүн байр эзэлж байжээ.
.jpg)










| “Монголын жүдо академи” залуучуудын УАШТ-ээс зургаан медаль хүртжээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |