ОХУ-ын Екатеринбург хотноо ирэх наймдугаар сарын 19-31-ний өдрүүдэд болох "Олон улсын оюутны спортын фестиваль"-д монголын баг тамирчид спортын 12 төрөлд 130 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивалийн Зохион байгуулах хороо, Оросын оюутны спортын холбооноос Монголын баг тамирчдыг оролцохыг тусгайлан урьсан юм байна.
Уг наадамд БРИКС, Шанхайн хамтын нийгэмлэг, Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн болон бусад орнуудыг оролцуулах болсон гэнэ. Одоогоор наадамд 30 гаруй орны баг тамирчид оролцохоор ерөнхий мэдүүлгээ гарган өгчээ. Наадам спортын 14 төрлөөр бадминтон, бокс, волейбол, жүдо, сагсан бөмбөг 3х3, самбо, уран сайхны гимнастик, усанд үсрэлт, усанд сэлэлт, таеквондо, теннис, футзал, ширээний теннис, чөлөөт бөхийн төрлөөр болно.
Наадмын үер Екатеринбург хотод шинээр баригдсан болон засварласан спортын 10 гаруй байгууламж, спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, хотын үзэсгэлэн чимэглэлийн газар зэрэг дэлхийн стандартын төвүүдэд фестивалийн тэмцээнүүд явагдана. Баг тамирчдыг нэгдсэн шугамаар Уралын холбооны их сургуулийн /УПИ/ хотхонд шинээр баригдсан тамирчдын тосгонд байрлуулах юм. Ойролцоогоор 6000 орчим төлөөлөгчдийг хүлээн авахаар ОХУ-ын Засгийн газраас тусгайлан бэлтгэсэн байна.
Наадамд оролцох гадаадын орнуудын баг тамирчдын хоол, байрны зардлыг ОХУ-ын тал бүрэн хариуцахаар болжээ. Энэ онд Екатеринбург хот байгуулагдсны түүхэт 300 жилийн ойн болж, төрөл бүрийн соёл, олон нийтийн ажил фестиваль наадмын үер болох ба эдгээр арга хэмжээнд төлөөлөгчид оролцоно. Наадамд оролцох хүмүүс нь 18-25 насны 1998-2005 оны хооронд төрсөн, их, дээд сургуульд сурч байгаа, оюутан байх шаардлагатай юм. Монгол Улсаас оролцох баг тамирчдыг Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос хариуцан зохион байгуулж байна.
МОСХ нь тус фестивальд оролцох шийдвэрээ гаргаж, ОХУ-д талд мэдэгдсэн байна. Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг 2023 оны оюутны УАШТ-ий үер хийн тодорхойлж, тэмцээний алтан медаль хүртсэн шилдэг баг тамирчдад эрхийг нь олгож эхлээд байна. Одоогоор наадамд Монгол Улсаас оролцох эрэгтэй, эмэгтэй волейбол, жүдо, таэквондо, ширээний теннис, чөлөөт бөхийн баг тамирчдыг тодорч, МОСХ-ноос эрхийг нь олгоод байна.
Удахгүй явагдах футзал, сагсан бөмбөг 3х3 төрлөөс баг тамирчдыг сонгох ба бусад тамирчдыг спортын тухайн төрлийн холбоодтой ярилцан сонгон авна Багийн спортын төрөлд тухайн их сургуулийн багийг сонгон, тухайн сургуулийн өөрийн нь нэр дээр оролцуулна. Ганцаарчилсан төрөлд оролцох тамирчид улсынхаа нэрийн өмнөөс хүчээ үзэн, ур чадвараа сорин өрсөлдөнө.
| Оюутан тамирчид олон улсын фестивальд оролцоно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |