“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын багийн ахлагч нарын хурал “Туушин” зочид буудалд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус хуралд Зүүн Азийн бүс нутагт хамаарах есөн Үндэсний олимпын хорооны төлөөлөл оролцсон байна. Хурлын үеэр наадмын бэлтгэл ажлын явцыг танилцуулж, оролцогчдод зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Тухайлбал, хурлын эхний өдөр спортын төрөл, барилга байгууламж, бүртгэл, байрлах зочид буудал, сайн дурын ажилтнууд, тээвэр, аюулгүй байдал, хоол хүнсний талаар мэдээлэл өгсөн байна.
Мөн хурлаар нээлт, хаалтын ёслол, допингийн шинжилгээ, тасалбарын борлуулалт, соёлын хөтөлбөрийн талаар танилцуулахаас гадна хөлбөмбөг, волейболын спортын сугалаа явагджээ. Зүүн Азийн залуучуудын II наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 11 төрлөөр зохиогдох билээ. Наадмын хөтөлбөрт сагсан бөмбөг (3х3 болон 5х5), хөлбөмбөг, волейбол, бадминтон, ширээний теннис, электрон спорт, таэквондо, хөнгөн атлетик, жүдо бөх, чөлөөт бөх, боксын спорт багтсан байна.
| Залуучуудын Зүүн Азийн наадмын хурал боллоо |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |