“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар зохион бүтээх уралдааныг Зохион байгуулах хорооноос зарлаад байсан. Тус уралдаанд 27 настай бразил залуу Данте Акира Уваигийн “Гэрэлт ирээдүй” бүтээл тэргүүн байрт шалгарчээ.
“Канвоны өвлийн олимпын Хамтдаа хөгжье, үүрд гэрэлтье хэмээх уриа үгийг илэрхийлсэн геометрийн шийдэл бүхий медаль бүтээхийг зорьсон. Медалийн нүүрэн хэсэгт байгаа босоо шугам нь өсөн дэвжихийн илэрхийлэл юм. Дундуур нь зүсэлт хийсэн нь орон орноос хүрэлцэн ирэх оролцогчдыг илэрхийлж байгаа. Бид бүгд өөр өөр гарал үүсэлтэй ч хамтдаа эв найрамдалтайгаар зэрэгцэн оршиж чадна гэсэн агуулга медалийн загварт маань шингэсэн” хэмээн ялагч өгүүлжээ.
Колумба Улсын 27 настай уран бүтээлч Луиза Валенсиа Гомезийн “Ялалтад хүрэх зам” загвар удаалсан бол Мексикийн 32 настай дизайнер Карлос Алехандро Кастанедагийн “Мөрөөдөл цогцлоох газар” бүтээл гуравт орсон байна. Энэ жилийн уралдаанд 3000 гаруй хүн бүтээлээ ирүүлсэн нь шинэ дээд амжилт болжээ. Сонирхуулахад, шүүгчдийн бүрэлдэхүүнд өмнөх Лозанны өвлийн олимпын медалийн загварын уралдааны ялагч Закеа Пэйж багтсан юм. Уралдааны ялагч Уваи залуучуудын өвлийн олимпын уралдаан тэмцээн болон нээлтийн ёслолыг үзэх эрхээр шагнуулсан байна.
| “Канвон 2024” залуучуудын олимпын медалийн загварын ялагч тодорчээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |