• Өнөөдөр 2025-02-27

Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургадугаар сарын 3-нд болно

2023-04-20,   439

                       Монгол Улсын гавьяат тамирчин, ёкозүна Какүрюү М.Ананд 2021 оны Хаврын тэмцээнд зодог тайлсан билээ. Түүний зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд Кокүгикан сүмогийн ордонд болно.
 
 Тэрбээр хамгийн сүүлийн удаа ёкозүнагийн дохёнд гарах ёслолоо хийж, сүмо бөхийн магэ үстэйгээ салах ёслол хийх юм. Энэ ёслолд хэрэглэх аваргын цүна олсыг Мичинокү дэвжээнийхэн бэлтгэлээ. Какүрюү “Ёслол хийгээгүй удсан байна. Бие хаа ч суларчээ. Зургаадугаар сарын гурван хүртэл хүчний бэлтгэл хийж, булчин шөрмөсөө чангалахгүй бол олон хүний өмнө ичгэвтэр зүйл болно. Сүүлчийн ёслолдоо нутгийн дүү Кирибаямагаа дагуулан гарна. Тавдугаар сарын тэмцээнд Кирибаяма озэки болчихвол ёстой сайхан. Озэки дүүтэйгээ цуг дохёнд гарах болно” гэжээ.

Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх зургадугаар сарын 3-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188