“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан улс орон даяар өрнөж байгаа билээ. Болзолт уралдааны цар хүрээг өргөжүүлэх, хийгдэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Сүхбаатар дүүргийн “Гренобль” олимпын зөвлөл, Биеийн тамир спортын хороо, Боловсролын хэлтэс хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш нар, арга зүйчдийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
"Олимпик хаус"-т болсон энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригбаатар, академийн дэд ерөнхийлөгч, АШУҮИС-ийн багш, доктор Б.Буяндэлгэр нар оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр доктор Б.Буяндэлгэр “Спорт ба олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн ач тус” сэдвээр илтгэл тавьсан бол МҮОХ-ны мэргэжилтэн Б.Өсөхбаяр МҮОХ-ны үйл ажиллагаа болон олимпын танхимын үлгэрчилсэн загварыг танилцуулав. Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлж, олимпын музей үзэж сонирхсон юм.
| Олимпын зөвлөлийн арга зүйчид хэлэлцүүлэгт хамрагдав |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |