Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын удирдлагууд 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Хятадын Худалдааны яамны төлөөлөгч нартай уулзлаа.
Уулзалтын үеэр "Буянт-Ухаа спортын ордон"-ны 2021-2023 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилт, дэмжлэгээр гүйцэтгэж буй засварын ажлын явц, гарч буй хүндрэлүүд, урьдчилсан байдлаар хүлээлгэн өгөхөд шаардагдах ажлын хэмжээ, хууль эрхзүйн зохицуулалт, цогцолборын газар доорх шугам сүлжээний засварын ажил, авто замын ажлын эхлэх хугацаа зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэхүү уулзалтад БНХАУ-ын талаас тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дэд дарга Зэн Хуачэн, Системийн хэлтсийн орлогч дарга Ван Жинжин, Худалдааны яамны Азийн хэлтсийн орлогч дарга Ли Юань нар оролцлоо.
БНХАУ-ын Худалдааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны товчооны дэд дарга Зэн Хуачэн хэлэхдээ: “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Буянт-Ухаа спортын ордон”-ны засвар үйлчилгээний төслийн ажилтай бид явж танилцсан. Ковидын дараах анхны айлчлал Монгол Улс болж байгаа нь манай хоёр улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд байгааг харж болно.
Монгол, Хятад хоёр улсын сайн түншүүдийн харилцаанд тулгуурласан энэхүү төсөл нь амжилттай хэрэгжиж бидний хамтын ажиллагаа ололт амжилтаар дүүрэн байна. 2022 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д ажлын айлчлал хийж хатын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон. Миний энэ айлчлал Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны үндсэн дээр Монгол Улсад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа төслүүдтэй танилцахаар ирсэн. БНХАУ-аас орон нутгийн спортын орднуудын байгууллагуудыг барилга засварын ажлыг хянадаг гурван инженертэй ирсэн, эдгээр мэргэжилтнүүд Монгол Улсад хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцан ажлын талаар тайлан гаргаж өгнө.
Энэхүү завшааныг далимдуулан төслийн ажлыг амжилттай явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, ажлын хэсгийн хүмүүст баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн ус, цахилгаан, гаалийн татвараас чөлөөлөхөд тус хүргэсэнд баярлаж байна. Монгол талаас авто замын ажил эхлэх зөвшөөрөл, газар доорх шугам чөлөөлөх ажил урагштай явж байна гэж үзэж байна.
Эдгээр ажлууд 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр дуусна гэж ойлгож байна. Дахин баярлаж байгаагаа илэрхийлье. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлэхдээ: "Энэ төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж ордныг улсын комисст хүлээлгэж өгөх нь манай дараагийн зорилго. Монгол, Хятад хоёр талууд хамтран хүчин зүтгэснээр спорт цогцолборыг хүлээж авах Улсын комиссын тавих шаардлага стандартыг хангахад анхаарч ажиллах болно” гэв.
“Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэхүү төслийн хэрэгжилтэд онцгой анхаарал тавьж байгаа. Учир нь спорт цогцолбор хэвийн ажиллагаанд орсноор манай улсад 2023-2024 онд зохиогдох хэд хэдэн олон улсын тэмцээнийг шинэчилсэн спортын ордондоо хүлээн авах, Хан-Уул дүүргийн иргэд идэвхтэй хөдөлгөөн, бусад арга хэмжээг энд зохиох, хүүхэд залуучуудын спорт тэмцээн наадам хийх зэрэг боломж бүрдэхээс гадна манай хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд биеийн тамир, спортын салбарын дараа дараагийн төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ” гэж тус хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин тэмдэглэв.
| Хятадын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |