• Өнөөдөр 2025-02-28

Д.Мөнхзул олон улсын мастер цолоо баталгаажуулжээ

2023-04-13,   445

           2022 оны өсвөрийн шатарчдын 15-16 насны охидын ангилалд "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга болсон. Ингэснээр түүний хувьд Олон улсын мастер /WIM/ цолны болзол хангаж цолоо ахиулсан. Тэгвэл түүний Олон улсын мастер цолыг дэлхийн шатрын холбоо өчигдөр баталжээ. Д.Мөнхзул одоогоос есөн жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохин байгуулсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байсан билээ.

Д.Мөнхзул олон улсын мастер цолоо баталгаажуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188