• Өнөөдөр 2025-05-09

Б.Батсуурь Азербайжаны лигт аваргын төлөө тоглоно

2023-04-12,   814

               Монголын волейболын үндэсний дээд лигийн Өмнөговь Шанх багийн ахлагч, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Батсуурь Азербайжаны лигт тоглож байгаа билээ.Тэрбээр Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт легионероор очсон гурав дахь тамирчин болсон юм. Тэгвэл Б.Батсуурь дөрвөн сар үргэлжилж буй тус улсын лигт багийнхаа хамтаар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ.
 
      Тэрбээр 10 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэснээс хойш тасралтгүй 14 жил хичээллэж байна. 2018 оноос Эрчим клубт харьяалагдаж тус багийн хамт 2018, 2019 оны залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртсэн. 2019 оны УАШТ-ий үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм.
 

Б.Батсуурь Азербайжаны лигт аваргын төлөө тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-14 14:30:00
    Эоо: Хэн хэнтэй амьдардаг вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-21 20:49:05
    Уучкаа: Миний краш бас их хөөрхөн амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188