Хүндийн өргөлтийн ОУХМ, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин Ганзоригийн Анужингийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. ОУХМ Г.Анужин 1998 оны энэ өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төржээ. Тэрбээр хөнгөн атлетикаар хичээллэж байгаад 2013 оноос хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн байдаг.
Анх Тайланд Улсад болсон олон улсын тэмцээнд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байлаа. 2017 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ны эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртсэн. 2017 онд Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн "Дэлхийн цом"-ын нэр хүндтэй тэмцээнээс Г.Анужин 63 кг-д огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 108 кг өргөж алтан медаль хүртэж байв.
Мөн 2017 онд БНСУ-ын Яангүг хотод болсон хүндийн өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Анужин хүрэл медаль хүртэж байсан юм. 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн 63 кг-д Г.Анужин оролцож огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 106 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 193 кг-аар “В” хэсэгтээ есдүгээр байр эзэлж байлаа.
2018 онд Польш Улсын Биала Подласка хотод болсон хүндийн өргөлтийн оюутны ДАШТ-ээс 63 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн. Г.Анужин Монголын оюутны спортын холбооны 2018 оны “Шилдэг оюутан тамирчин” болсон юм.Ид өсөж яваа залуу тамирчин Г.Анужиндаа цаашдынх нь тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсэж олимп, дэлхийн аварга болохыг ерөөе.
| ОУХМ Г.Анужин энэ өдөр мэндэлжээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |