Төв аймгийн Зуунмод хотод самбо бөхийн 2023 оны өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж хот хөдөөгийн 50 гаруй багийн 1460 хүүхэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тус тэмцээнд Төв аймгийн Баянчандмань сумын “Чандмань-Оргил дэвжээ”-ний тамирчид найман алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж ахлах болон сурагчдын насны ангилалд эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр тэргүүлж улсын аварга баг болсон байна.
Харин эрэгтэй багийн дүнгээр хоёр жил дараалан Монгол Улсын аварга багаар шалгарч бахдам сайхан амжилт гаргажээ. Мөн бага насны охидын 43 кг жинд алтан медаль хүртсэн Б.Бумхишиг тус тэмцээний “Шилдэгийн шилдэг тамирчин”-ын шагналыг хүртсэн байна. Тэмцээний үеэр “Чандмань-Оргил дэвжээ”-ний багш Э.Доржпүрэв, Н.Буянхишиг, Баянчандмань сумын Засаг дарга Г. Ариунболд нар МҮОХ-ны алтан медалиар шагнагдсаныг МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан зөвлөх, МСБХ-ны ерөнхийлөгч, бригадын генерал Д.Гэрэл гардуулан өглөө.
Улсын аваргын охидын бага насны 43 кг-ын жинд Б.Бумхишиг, Г.Алтанбагана хөвгүүдийн.бага насны 42 кг-д, Б.Сүхбат сурагчдыг хөвгүүдийн 46 кг-д, Б.Чинхүслэн сурагчдын хөвгүүдийн 49 кг-д, Н.Болдсайхан сурагчдын хөвгүүдийн 53 кг-д, С.Очиртуяа сурагчдын охидын 44 кг-д, С.Заяа ахлах насны хөвгүүдийн 71 кг-д, Н.Ундрахбаяр ахлах нас охидын 47 кг-д алтан медаль авчээ. Мөнгөн медалийг А.Төгөлдөр хөвгүүдийн бага насны 38 кг-д, Б.Буянбилэг охидын.бага насны 34 кг-д, Б.Анхгэрэл бага насны охидын 51 кг-д хүртсэн байна. Харин хүрэл медалийг Э.Хувьзаяа бага насны хөвгүүдийн 55 кг-д, Б.Арвин ахлах насны охидын -72 кг-д нар хүртжээ.
| “Чандмань-Оргил дэвжээ” найман алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |