Улаанбаатар хотын ЗДТГ, Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоотой олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Тодруулбал, олимпын оноо олгох, олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран при” тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Мөн сагсан бөмбөгийн 3X3 төрөл нь олон улсын "Urban" буюу хотын спортын хамгийн эрчимтэй хөгжиж байгаа төрөл бөгөөд тухайн хотын хамгийн түүхэн, гол цэгт, тасралтгүй үргэлжлэх хөгжмийн хэмнэлд зохион байгуулагддаг, спорт, аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болж байна.
Эрчимтэй хөгжиж байгаа спортоор хичээллэх сонирхолтой залуусыг нөхцөл боломжоор хангахын тулд 118 цэгт стандартад нийцсэн, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор 34 байршилд талбай бэлэн болоод байгаа аж.
| Нийслэлийн ЗДТГ, 3X3 сагсан бөмбөгийн холбоотой хамтарч ажиллана |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |