АНУ-ын спортын дипломат харилцааны төрийн хэлтсийн төслийн хүрээнд тус улсын 10 хүнтэй баг Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Багш, дасгалжуулагч, олимпын оролцогч тэргүүтэй эдгээр зочид Улаанбаатар хотноо 14 хоног саатах хугацаандаа спортын манлайлал, нийгмийн өөрчлөлтийн сургалт зохион байгуулж, спортын байгууллагуудтай танилцан, тэмцээн уралдаан үзэж, тамирчидтай туршлага солилцохоос гадна хэлэлцүүлэгт оролцох юм.
АНУ-аас ирсэн эдгээр төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочилж, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны спортын онцлог, тулгамдаж буй асуудлууд, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав.
Мөн цаашид спортын багш дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас 11 хүн АНУ-д мөн туршлага солилцох сургалтад хамрагдах юм.
| МҮОХ-д АНУ-ын багш, дасгалжуулагчид зочлов |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |