Монголын гимнастикийн холбооны аэробик гимнастикийн, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн дэргэдэх “ГЕЙНЕР” клубийн тамирчин Б.Оргилболд, Б.Энхтөгс нар ОХУ-ын Екатеринбург хотноо гуравдугаар сарын 26 –аас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Legends Challenge Games-2023” гимнастикийн наадамд оролцжээ.
Энэхүү наадамд Армени, Алжир, Беларус, Израйл, Казакстан, Кипр, Киргиз, БНХАУ, Сири, Узбекстан, ОХУ-(36 муж) болон нийт 11 орны 2300 гаруй баг тамирчид насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдсөн байна. Аэробик гимнастикийн насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд эрэгтэй нэг, ганцаарчилсан эмэгтэй төрөлд нэг, хосын төрөлд нэг хос тамирчид оролцож медальт байранд шалгарлаа.
Ганцаарчилсан эрэгтэй төрөлд: Б.Оргилболд – 18.950 оноогоор гуравдугаар байранд орж, хүрэл медаль авсан байна. Ганцаарчилсан эмэгтэй төрөлд: Б.Энхтөгс – 18.350 оноогоор мөн гуравдугаар байранд орж, хүрэл медаль хүртжээ. Хосын төрөлд Б.Оргилболд, Б.Энхтөгс нар хүрэл медаль хүртсэн байна. Манай баг тамирчид ийнхүү гурван хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлөлөө.
| Аэробикчид ОХУ-ын “Legends Challenge Games-2023”-аас хүрэл медаль авлаа |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |