Сагсан бөмбөгийн 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур Улсад болж, манай эрэгтэй шигшээ алтан медаль хүртсэн бол эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан билээ. Энэхүү тэмцээн өндөрлөсний дараа манай сагсчид олимпын эрхээ хэрхэн авах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Тиймээс сагсчид Парист өрсөлдөх эрх авахын тулд ямар зам туулахыг сонирхуулья.
Олимпын 3х3 сагсны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг оролцох ёстой бөгөөд багууд дараах дөрвөн шалгуураар эрхээ авах юм байна. Энэ 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний чансаагаар дэлхийд эхний гуравт бичигдэж буй багууд эрхээ шууд авна. Одоогоор эрэгтэйчүүдийн чансааг Серб, АНУ, Литва тэргүүлж, Монгол Улсын эрэгтэй баг тавд бичигдэж байна. Харин эмэгтэй багуудын эхний гуравт Франц, Герман, АНУ бичигдэж, манай баг арваннэгдүгээр байранд эрэмбэлэгдэж байгаа.
Харин .5х5 сагсаар олимпод орж байгаагүй багуудын боломж бий. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 5х5 сагсан бөмбөгөөр томоохон тэмцээнд оролцож үзээгүй орны багуудад илүү боломж олгох зарчим баримталж буй. Тэр ч үүднээс сүүлийн хоёр олимпод 5х5 сагсан бөмбөгөөр оролцож байгаагүй, дэлхийн чансаагаар эхний наймд бичигдэж багуудын дунд эрх олгох нэг тэмцээн хийнэ.
Аваргалсан ганц баг эрхээ авах энэхүү тэмцээн хэзээ, хаана зохиогдох нь одоогоор тодорхойгүй байна. Манай эрэгтэй, эмэгтэй баг тус тэмцээнд орох шалгуурыг хангаж байгаа. 2023 онд тивдээ түрүүлсэн болон ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн шилдэг найман баг дахин нэг эрхийн төлөө өрсөлдөх тэмцээн бий. Мөн л хугацаа болон зохиогдох газар нь хараахан тодроогүй байгаа энэ тэмцээнд Ази тивийн шинэхэн аварга Монголын эрэгтэй шигшээ оролцох эрхтэй.
Сүүлийн боломж нь өмнөх гурван шалгуурын үндсэн дээр хүйс бүрийн таван эрх тодорхой болно. Улмаар эрхгүй хоцорсон чансаа өндөр шилдэг 16 баг үлдсэн гурван эрхийн төлөө сүүлийн тэмцээнд өрсөлдөх юм. Эндээс харвал манай эрэгтэй баг олимпын эрх олгох гурван тэмцээн, эмэгтэй баг эрхийн хоёр тэмцээнд оролцох болзлыг биелүүлээд байгаа юм.
| Манай 3х3-ын тамирчдад олимпын эрх авах боломж бий |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |