Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн гал гарсан тоглолтуудаар үзэгчдийн магнайг баясгалаа. Тус тэмцээн монголын эрэгтэй багийн ялалтаар өндөрлөлөө. Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авсан тохиол болов. Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм. Финалын тоглолтод Э.Дөлгөөн найман оноогоор багаа тэргүүлсэн бол А.Ананд зургаа, О.Энхбаатар тав, Д.Дэлгэрням хоёр оноо тус тус авлаа. Монголын шигшээ өмнө нь Австралитай хоёр удаа финалдаж, хоёуланд нь ялагдаад байсан бол хариугаа ийн авав. Хамгийн гол нь тивдээ түрүүлснээр Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрхээ авсан нь чухал байлаа.
А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм
Сагсан бөмбөг монголд өндөр хурдацтай хөгжиж, олон залуус сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй. Үүний үр дүнд Ази, тив дэлхийн томоохон тэмцээнд амжилт гаргаад байна. Тэр дундаа 3x3 сагсан бөмбөг монголд хамгийн сайн хөгжиж, залууст үлгэр дуурайллыг авчраад буй. Жинхэнэ сагсан бөмбөгөөс ялгаатай хамгийн том онцлог бол нэг самбарт тоглодог. Стандарт талбайн талыг аваад (5×5 сагсан бөмбөгт 15×28 метр) хурд, өрсөлдөөнийг нэмэхийн тулд бага зэрэг богиносгожээ.
Манай улсын баг тамирчид азийн дэвжээнд аархсан шиг аархаад ирлээ
Бас нэгэн онцлог нь ойр, дундын зайнаас хийсэн гоол нэг оноо авдаг. Харин холын зай буюу 6,75 метрийн радиустай шугамын гаднаас оруулахад ердөө хоёр оноотой. Том сагсан бөмбөгт гурван онооны шидэлт гэж ярьдаг бол энд холын шидэлт нь хоёр оноотой. Энэ бол маш том ялгаа юм. Учир нь их сагсан бөмбөгт холын зайн оноо жирийн гоолоос 1.5 дахин л их байгаа бол 3×3 төрөлд хоёр дахин их байгаа нь холоос оноо түүн, хөөн гүйцэх боломж олгодог. Бөмбөг нь ч өвөрмөц. Нэгдүгээрт хэлбэр нь өөр. Хоёрдугаарт, бага зэрэг жижиг. Өөрөөр хэлбэл их сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн тоглодог бөмбөгний хэмжээтэй. Гэхдээ жин нь 5×5 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн бөмбөгтэй ижилхэн. Талбайн хучилт өөр. Задгай талбайд тоглоход тохирсон гудамжны шороо тоос, борооны усыг шингээдэг тусгай бүрхүүлтэй байдгаараа онцлог байдаг. Монголчууд бидний хувьд удахгүй сагсан бөмбөгөөр олимпын аварга болохыг үгүйсгэхгүй билээ. Манай улсын баг тамирчид азийн дэвжээнд аархсан шиг аархаад ирлээ. Яг л үүн шигээ олон тэмцээнд амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлээрэй.
| МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ААРХСАН ШИГ ААРХЛАА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |