Монголын гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн хорооны баг тамирчид буюу МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн дэргэдэх “ГЕЙНЕР” клубийн тамирчин Б.Оргилболд, Б.Энхтөгс нар дасгалжуулагч, багш ОУХМ, Олон улсын шүүгч Г.Болортулгын удирдлага дор ОХУ-ын Екатеринбург хотноо гуравдугаар сарын 26 –аас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Legends Challenge Games-2023” гимнастикийн наадамд оролцож байна.
Энэхүү наадамд Армен, Алжир, Беларусь, Израил, Казахстан, Кипр, Киргиз, БНХАУ, Сири, Узбекистан, ОХУ-ын 36 муж, нийт 11 орны 2300 гаруй баг тамирчин насанд хүрэгчдийн ангиллаар оролцсон байгаа юм. Манай улсаас ганцаарчилсан эрэгтэй төрөлд нэг, ганцаарчилсан эмэгтэй төрлд нэг, хосын төрөлд нэг хос тамирчид оролцсон байна.
Б.Оргилболд ганцаарчилсан эрэгтэй төрөлд 28 тамирчнаас 13 дугаар байранд, Б.Энхтөгс ганцаарчилсан эмэгтэйчүүдийн төрөлд: 99 тамирчнаас 46 дугаар байранд, Хосын төрөлд Б.Оргилболд, Б.Энхтөгс нар 19 хосоос, есдүгээр байранд урьдчилсан байдлаар шалгараад байна. Манай баг тамирчид одоо шигшээ тэмцээнд оролцох бөгөөд ОХУ-ын аваргуудтай хүч үзнэ.
| Аэробикчид “Legends Challenge Games-2023”-ын шигшээд шалгарлаа |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |