Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн цуврал тэмцээний их дуулга тэмцээний нэг болох Тбилисийн гранд слам тэмцээнд болж өндөрлөв. Тус их дуулга тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гүрж Улсын нийслэл Тбилиси хотод болсон юм. Энэ удаагийн тэмцээнд 61 орны эрэгтэй 221, эмэгтэй 198, нийт 419 жүдочин өрсөлдөв.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, залуу тамирчин Б.Эрдэнэбаяр, 81 кг-ын жинд Г.Болор-Очир, -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл нар хүч сорьсон юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт аваад, хоёрдугаар тойрогт Украины Artem Lesiuk-т хожигдсон. Б.Цогт-Очир Израилийн Yam Wolczak-ыг ялаад, Гүржийн Giorgi Sardalashvili-д ялагдсан. Ц.Цогтбаатар 73 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Киргизстаны Ishenbaev Askarbek-ийг ялаад, Гүржийн залуу бөх Kote Kapanadze-д ялагдсан. 81 кг-ын жинд Г.Болор-Очир Бахрейны Askerdii Gerbekov-д хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, 57 кг-ын жинд ОУХМ М.Ичинхорлоо, 63 кг-ын жинд Азийн тивийн аварга, ОУХМ Б.Ганхайч, 70 кг-ын жинд Б. Ням-Эрдэнэ, Б.Баасанжаргал, -78 кг-ын жинд О.Хүслэн, +78 кг-ын жинд ОУХМ А.Адъяасүрэн нар барилдлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү эхний тойрогт Бразилын Amanda Lima-г ялж, Израилийн Tamar Malca-д хожигдсон.
57 кг-ын жинд ОУХМ М.Ичинхорлоо нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Улмаар хоёрдугаар тойрогт Гүржийн Nino Loladze-г ялаад, дараагийн тойрогт Токио 2020 олимпын аварга Nora Gjakova-тай маш сайн барилдсан хэдий ч хожигдол хүлээсэн. 63 кг-ын жинд Б.Ганхайч нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Испанийн Padilla Guerrero Sarai-д ялагдсан.
Б.Ням-Эрдэнэ 70 кг-ын жинд “IJF”-ийн нэр дээр орсон Nigara Shaheen-ыг ялаад, Английн Kelly Pollard Petersen-д хожигдсон. Б.Баасанжаргал Польшийн Eliza Wroblewska-д ялагдсан. -78 кг-д О.Хүслэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялсан. Хоёрдугаар тойрогт Германын Alina Boehm-д ялагдан тэмцээнээ дуусгасан. Тбилис 2023 их дуулга тэмцээнээс 24 улсын тамирчид медаль хүртсэнээс Монгол Улсын шигшээ багийн жүдочид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, нэг шагналт байр эзэлсэн амжилтаар багийн дүнгээр 61 улсаас гуравдугаар байранд орлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан болж манай улсын 23 настай Эрдэнэтийн “Хангарьд”-ын залуу мастер Батзаяагийн Эрдэнэбаяр 73 кг-ын жинд шуугиулсаар анхны түрүүгээ хүртэв. Тус жинд 40 бөх хүч сорьсон. Б.Эрдэнэбаяр нэгдүгээр тойрог Гайтигийн Metellus Philippe Abel-ийг, хоёрдугаар тойрогт Казахстаны Smagulov-ыг, гуравдугаар тойрогт Ирландын Green Joshua-г, хэсгийн аваргын төлөө барилдаанд олимп, дэлхийн аварга Гүржийн шүтээн болсон, домогт бөх Lasha Shavdatushvili-ийг нутгийнх нь дэвжээн дээр ялж, Гүржийн хөгжөөн дэмжигчдийг чимээгүй болгов. Улмаар дөрөвний нэг шигшээ барилдаанд Испанийн Cases Roca Salivador-ыг ялж, аваргын алтан медалийн төлөө Узбекистаны Nomonov Obidkhon-ыг буулган авч түрүүллээ.
Будапешт 2021 ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү Тбилисийн татамид мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр үдээс өмнө эзэн орны Лаша Надиразе, Израилийн Даниэль Капелушник, Италийн Маттео Пирас, Украины Богдан Ядов нарыг цувруулан ялж финалд шалгарсан. Киргизстаны Кубаничбек Нургази Уулуд цэвэр ялагдсан. Энэхүү мөнгөн медаль нь Ё.Басхүүгийн их дуулга тэмцээнээс хүртэж буй 10 дахь медаль болсон юм. Ё.Басхүү олон сар тэмцээнд орохгүй завсарлаж байгаад Тбилисийн гранд сламд орсон хэдий ч сайн барилдлаа.
Гүржийн их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэтэй ОУХМ Ганбаатарын Наранцэцэг тус тэмцээний медалийн салхийг хагалан Монголын жүдочдын хамгийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн Франческа Миланитай хүч үзсэн. Манай жүдоч өрсөлдөгчөө үндсэн цаг дуусахаас 58 секунд дутуу байхад үүрэх мэхээр цэвэр ялснаар их дуулга ангиллаас тав дахь медалиа хүртэв. Ийнхүү Г.Наранцэцэг их дуулга тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль аваад байна.
Тбилисигийн "Их Дуулга"-ын сүүлийн өдөр манай улсаас үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Хоёр жилийн өмнө Ташкентийн гранд сламаас анхны хүрэл медалиа зүүж байсан тэрбээр, Гүржид анх удаа финалдаж эзэн орны залуу од Илья Суламанизетэй хүч үзэв. Тун тэнцүүхэн сайхан барилдаан үзүүлж вазаригаар ялагдсан. Гончигоогийн вазари үнэлгээг цуцалсан нь эргэлзээтэй шийдвэр байлаа. Хэрэв Б.Гончигсүрэнгийн вазари үнэлгээг цуцлаагүй байсан бол барилдаан өөрөөр эргэх байсан нь эргэлзээгүй. Б.Гончигсүрэн сайн барилдлаа. Өөрийгөө нээлээ 2021 оны Ташкентын их дуулгаас хойш гранд сламаас медаль хүртээгүй байсан бол энэ удаа мөнгөн медаль хүртлээ финалд шүүгчид, нэг талыг барьсан шийдвэр гаргаж гүржүүдэд тал зассан шүүлтийг хийсэн юм.
Тбилисийн их дуулга" тэмцээнд монголын жүдочдын хамгийн сүүлийн барилдааныг ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хийсэн. Тэрбээр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд шагналт тавдугаар байрт оров. Тус өдөр А.Адъяасүрэнгийн 23 насных нь төрсөн өдөр нь тохиож байсан юм. Түүний хувьд хүрэл медаль авах эсэхээ шийдэх барилдаанд БНХАУ-ын Шу Шияанд даралтаар ялагдсан. А.Адъяасүрэн үнэхээр сайн барилдаж байна. Өөрөөсөө жин, арал, чац, хүч, бяраар илүү бөхчүүдтэй боломжийн өрсөлдөөн өрнүүлж чадаж байгаа юм.
| Залуу жүдочид Тбилисид “Од хийморьтой” барилдлаа |
|
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд албан ёсоор нэвтэрнэ
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
Ц.МАРАЛЖИНГОО: Тулааны хурд, мэдрэмжээ сайжруулж, сэтгэлзүйгээ удирдах чадвараа илүү хөгжүүлж байгаа
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
Засгийн газар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг хэлэлцэж байна
2026-05-06 11:23:03
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-05-06 11:22:40
Хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасны улмаас 25 хүн хохирчээ
2026-05-06 11:19:47
Гадаад харилцааны сайд, ССАЖЗ-ын сайд нарын уулзалт боллоо
2026-05-06 11:10:23
Оросын холимог тулаанчдын тэмцээний эрх сэргэлээ
2026-05-06 10:58:55
ЧОЙМБОЛЫН БОЛДЫН ЧАСХИЙСЭН ДҮРҮҮД
2026-05-06 08:48:54
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-06 08:00:04
Дарханы тамирчид спортын цол, үнэмлэх, тэмдгээ гардан авлаа
2026-05-06 07:10:00
Ж.ЭНХБАЯР “НУУВЧИНДАА” ОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮЧ ҮЗЭХЭЭР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-05-06 07:00:00
SOS:ЧАНАРГҮЙ ГЕЛЭН БУДАГ БА ГЭРЛЭЭС ҮҮДЭЖ ХУМСНЫ ХАВДРААР ӨВЧЛӨГСӨД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДУГААРЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-05-06 07:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-06 07:00:00
ТӨРИЙН ЦАГДАА ЧҮЛТЭМ “ПАНЗ”
2026-05-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |