• Өнөөдөр 2025-02-28

Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАР ХЯТАДЫН ШИЛДГҮҮДТЭЙ ОЙ ТОГТООЛТООР ӨРСӨЛДӨНӨ

2023-03-24,   1163

                          Тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцжээ. Тэдний оролцсон дугаар өнөөдөр 21:10 цагт цацагдахаар болсон байна.
 
Тэдний өрсөлдөгчид:
 
1. “Super Brain” шоунд 3 удаа оролцон ялалт байгуулаад байсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang,
 
2. 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын АВАРГА, “Хийсвэр зураг” төрлийн Дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нар юм.
 
“Манай хоёр тамирчин гайхамшгийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Орчуулгатайгаар шууд дамжуулалт явуулахыг хичээнэ” хэмээн Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ.

Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАР ХЯТАДЫН ШИЛДГҮҮДТЭЙ ОЙ ТОГТООЛТООР ӨРСӨЛДӨНӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-25 00:04:19
    Зургаадай овогт Д.Ганбаатар: Монголжингоо охилууд маань энэ тэмцээнд түрүүлсэн гэж санаад байна даа! Хацар гоо монголжингоонууд минь та нар бидний бахархал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-24 19:04:43
    Л.ЛХАГВАА: Гайхамшигтай чадвартай охидуудад амжилт хусье.Та хоёр минь чаднаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-24 16:16:12
    Иргэн: Ямар сувгаар гарах вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-24 14:49:24
    Atar: Amjilt.Chadnaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188