Энэ өдөр Монгол Улсын Ардын багш, чөлөөт бөхийн гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Чимидбазарын Дамдиншаравын төрсөн өдөр тохиож байна. Ардын багш Ч.Дамдиншарав 1945 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд мэндэлжээ. Тэрбээр 1968 онд Мексик Улсын Мехико хотноо болсон зуны XIX олимпын их наадмаас Монгол Улсын анхны хүрэл медалийг, чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүртсэн юм.
Ийнхүү Ч.Дамдиншарав багш шинэ үеийн Монголын спортын түүхэнд анхдагчийн нэг нь болсон. Хүн төрөлхтний спортын дээд баяр, олимпын наадмын медалийг улсынхаа олон зуун тамирчдын дундаас анх авчирсан гавьяатан яах аргагүй мөн. Монгол Улсын самбо, жүдо бөхийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох багш бол түүний төрсөн дүү нь юм.
Олон зуун шавь нар нь түүнийг Данийл багш гэж хүндэлнэ. Ч.Дамдиншарав багшийг Чөлөөт бөхийн Улсын шигшээ багийг удирдаж байхад шавь Д.Оюунболд нь дэлхийн аваргаас хүрэл, Б.Болд хошой мөнгө, Н.Бүргэдаа хүрэл, З.Дүвчин мөнгө, А.Энхээ мөнгө, хүрэл, Лу.Энхбаяр хүрэл медаль хүртэж байв. Ж.Даваажав, Д.Оюунболд нар Москвагийн олимпоос мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Энэ бол Данийл багшийн үеийн амжилтын зөвхөн эхлэл нь юм.
| Олимпоос медаль хүртсэн монголын анхны тамирчин |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |