Дархан хотын иргэн, УИХ-ын гишүүн асан Мишигийн Чимэдцэрэнгийн нэрэмжит "Чингис мастер кросс" 23 дахь удаагийн уралдааны нээлтийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн “Найрамдал” талбайд хийлээ. Энэ удаагийн уралдаанд Монголын мастер кросс ангиллын нийт 62 тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорихоор хүрэлцэн ирсэн байна.
.jpg)
Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис Шар айраг” ХХК 23 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын авто мастеруудын холбоо MAF Official, хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар, “Залуучууд” театр, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Дархан хотын тохижилт үйлчилгээний газар зэрэг төрийн байгууллагууд ажиллаж байна. Ийнхүү жил бүрийн гуравдугаар сард тогтмол зохиож хэвшсэн “Чингис мастер кросс” авто уралдаан нээлтээ хийж тамирчид уралдааны талбай руу хөдөллөө.
.jpg)
Үзэгчид төдийгүй тамирчид тэсэн ядан хүлээдэг тус уралдааны зам үзэгчдэд өрсөлдөөнийг бүрэн харах боломж олгодог. Мөн тамирчдын хувьд огцом өгсүүр, огцом уруу, гүн жалга руу харайж орох, гүн жалгаас дүүлж гарах гэсэн техникийн хурд, хүч, тамирчдын ур чадварын өрсөлдөөнөөс гадна шоу үзүүлбэр ихтэйгээрээ бусад кроссоос онцлогтой билээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| "Чингис мастер кросс" тэмцээн эхэллээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |