Азийн олимпын зөвлөлийн Зохицуулах хорооны тавдугаар хурал БНХАУ-ын Ханжоу хотноо хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Зохицуулах хорооны гишүүд Ханжоугийн Азийн наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан юм. Цар тахлын амаргүй нөхцөлд Зохион байгуулах хороо маш сайн ажиллаж, наадмын бэлтгэл ажил өндөр түвшинд хүрснийг Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусаин Аль-Муссаллам онцлов.
Зохицуулах хорооны хуралд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч, АОЗ-ийн гишүүн Б.Баттүшиг оролцлоо. Тэрбээр хурлын үеэр ЗБХ-ноос тухайн улс орноо сурталчлан таниулах зорилготой төслийг хэрхэн хэрэгжүүлэх боломжийн талаар тодруулга авснаас гадна БНХАУ-ын ҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ян Шу Ань, ОУОХ-ны гишүүн, ЗБХ-ны орлогч ерөнхий нарийн бичгийн дарга Ли Линвэй болон Ханжоу хотын дарга, ЗБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Яао Гао Юэнь нартай уулзаж, монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэж буйг дуулган, “Ханжоу-2022” Азийн наадмыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөв.
Мөн Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар “Улаанбаатар-2023” Зохион байгуулах хороо шаргуу ажиллаж буй талаар мэдээлэл солилцлоо. БНХАУ-ын ҮОХ-ноос баг тамирчдаа дэмжиж, зохион байгуулж оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлэв. АОЗ-ийн ерөнхий захирал ноён Хусаин Аль-Муссаллам Ханжоуд айлчлах үеэр “Бид хамгийн сүүлд гурван жилийн өмнө уулзалдаж, наадмын бэлтгэл ажилтай танилцсан.
Харин өнөөдөр нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Азийн наадам зөв замаар явж буйд итгэлтэй боллоо. Цар тахлын үеийн хүнд хэцүү хоёр жилд шаргуу хөдөлмөрлөсөн Зохион байгуулах багийнханд талархал илэрхийлье” гэсэн бол АОЗ-ийн Азийн наадам хариуцсан захирал Хайдер Фарман “Энэ бол Азийн наадам төдийгүй Олимпын наадмын түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын тосгон байна. Энэхүү тамирчдын тосгон ирээдүйд бусад Азийн наадам, Олимпын наадамд үлгэр жишээ болно гэж найдаж байна. Энэ тосгонд тамирчдад шаардлагатай бүх зүйл байна. Азийн наадмын үеэр тамирчид энэ тав тухыг мэдрэх нь гарцаагүй” хэмээн өгүүлжээ.
Ханжоугийн Азийн наадмын тамирчдын тосгон гурван хэсгээс бүрдэх бөгөөд үндсэн тосгонд 10 мянга гаруй тамирчид, багийн ажилтнууд байрлана. Мөн хэвлэл мэдээллийн тосгонд 5000, техникийн албаныхны тосгонд 4000 орчим хүн байрлуулахаар төлөвлөжээ. Монголын баг тамирчид өмнөх “Жакарта- Палембан 2018” Азийн наадмаас дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон билээ.
| Азийн наадмын бэлтгэл ажил олимпын наадмын түвшинд хүрэхээр болжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |