“АПУ” ХК сагсан бөмбөгийн спортыг дэмжих замаар залуучуудын дунд соёлтой, хариуцлагатай дадал, хэвшлийг бий болгох шинэ хөтөлбөр танилцууллаа. “АПУ” ХК нь залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж байна.
Тус компанийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн “АПУ” ХК нь нийгмийн манлайллын “Соёлоор гоёно” төслийн дэд хэсэг болгон хэрэгжүүлж буй бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлстийн Тээврийн цагдаагийн алба болон дуудлагын жолоочын мэргэшсэн үйлчилгээний “UBCab” байгууллагатай хамтран нийгмийн манлайллын олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр нэгдэн ажиллахаар боллоо.
Уг хөтөлбөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг олон улсын зан төлөвийн судалгаанд суурилан хэрэгжүүлэхээрээ онцлог болж байна. Олон улсын судалгаагаар нийгмийн зан төлөвийн хувьд хэрэглэгч өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлсний улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага давамгай байна. Согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх. Үүнээс гадна жолооч дуудах арга хэрэгслийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг аж.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулах, зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “АПУ” ХК, Тээврийн цагдаагийн алба, “UBCab” байгууллагууд үе шаттайгаар, олон ажлууд төлөвлөж байна.
Тээврийн Цагдаагийн албаны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54791 зөрчлийг илрүүлж таслан зогсоожээ. Тиймээс энэ тоог 2023 онд дор хаяж 10 хувиар улмаар жил бүр үе шаттайгаар түүнээс дээш хэмжээгээр бууруулах нь уг хамтарсан хөтөлбөрийн зорилго оршиж байна.
“АПУ” ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн “Оргилуун лиг”, хөл бөмбөгийн “FC Улаанбаатар” баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн, шайбтай хоккейн спортын Ази номхон далайн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэх гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаа юм.
| “АПУ” ХК сагсан бөмбөгийн спортын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |