Тайланд Улсын Бангкок, Чонбури хотуудад ирэх арваннэгдүгээр сард болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны хурал энэ өдрүүдэд Тайланд Улсын нийслэл Бангкок хотод үргэлжилж байна. Уг хурлаас нэгэн чухал шийдвэр гаргасан нь “Mixed martial arts” буюу холимог тулааныг наадмын хөтөлбөрт багтаахаар боллоо. Холимог тулаанчид наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд медальтнуудаа тодруулах болно.
Холимог тулааны тамирчид наадамд оролцох хүсэлтээ өнгөрсөн арванхоёрдугаар сард тавьсан. Азийн олимпын зөвлөл тэдний хүсэлтийг хэлэлцээд хүлээн авахаар болжээ.“Холимог тулаан наадмын хөтөлбөрт багтсанд маш их баяртай байна. Энэ спорт олон улсад өргөн дэлгэр тархсан. Мөн тэмцээн зохион байгуулахад нэмэлт зардал шаардахгүй, цомхон гэдгээрээ давуу талтай. Холимог тулааны спорт наадмын үнэ цэнийг нэмэгдүүлэх болно” хэмээн Азийн холимог тулааны холбооны ерөнхий захирал Дэвид Тонг хэлсэн байна.
Азийн танхимын болон тулааны спортын наадмын хөтөлбөрт каратэ, жюү-жицу, кикбокс, кураш, муай-тай бокс, самбо, таэквондо, чөлөөт бөх зэрэг халз тулааны спортууд багтсан. Тэгвэл өдгөө чөлөөт бөх, жүдо, бокс, кикбокс зэрэг халз тулааны ихэнх техникийг өөртөө багтаасан, дэлхий даяар асар олон үзэгчтэй холимог тулааны спорт наадмын хөтөлбөрт нэмэгдэхээр боллоо.
| Азийн танхимын спортын наадмын хөтөлбөрт холимог тулаан орлоо |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |