Монголчууд багийн спортоор олимпод оролцох нь бидний хувьд мөрөөдөл байсан. Холын тэр мөрөөдлийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг биелүүлж “Токио-2020”-д улсаа төлөөлөн оролцсон билээ. Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж байгаа сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Мэндсайханы Цэрэнлхам энэ өдөр мэндэлжээ.

М.Цэрэнлхам хоёр талын спортын удамтай. Өвөө нь волейболын ОУХМ Долгорсүрэн гэж хүн бий. Харин ээжийнх нь аав аймгийн арслан Ш.Дамдинсүрэн. Аав, ээж нь мэргэжлийн тамирчин биш ч спортод элэгтэй хүмүүс. Тийм учраас М.Цэрэнлхамыг анх волейболын спортод оруулсан байдаг. Тэрбээр оюутан болоод сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна.
Энэ нь түүний сагсан бөмбөгийн анхны тэмцээн байлаа. Улмаар шилдэг таван тоглогчийн нэг болсон нь энэ спортод улам гүн орох шалтгааны нэг болжээ. Түүнээс гадна сурагчдын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багт багтаж байлаа. Оюутан байхдаа ШУТИС-ийн волейбол, сагсан бөмбөг, гандболын шигшээ багт тоглодог байжээ.
| Энэ өдөр сагсан бөмбөгч М.Цэрэнлхам мэндэлжээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |