Волейболын идэрчүүдийн “U-18” улсын аварга шалгаруулах тэмцээн хангай бүсийн тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд Арвайхээр хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 багийн 240 тамирчин оролцсон байна.
Тэмцээний охидын тэргүүн байрыг Идэрбаясгалан ахлах дасгалжуулагчтай Сүглэгмаа ахлагчтай Баянхонгор аймгийн нэгдүгээр баг, хоёрдугаар байрыг Алтанхүү эзэнтэй Батбаяр ахлах дасгалжуулагчтай, Эрдэнэбат туслах дасгалжуулагчтай Оюун-Ундрал ахлагчтай Өвөрхангай “Хашхан” баг, гуравдугаар байрыг Ханддорж ахлах дасгалжуулагчтай Баттцоож туслах дасгалжуулагчтай, Шинэсаран ахлагчтай, Булган аймгийн БТСГ-ын оржээ.
Хөвгүүдийн тэргүүн байрыг Пүрэвлхагва багийн эзэнтэй, Одгэрэл ахлах дасгалжуулагчтай, Билгүүн ахлагчтай, Орхон аймгийн шигшээ баг, хоёрдугаар байранд Идэрбаясгалан ахлах дасгалжуулагчтай, Мөнхтэмүүлэн ахлагчтай, Баянхонгор аймгийн нэгдүгээр баг, гуравдугаар байрыг Ханддорж ахлах дасгалжуулагчтай, Баттцоож туслах дасгалжуулагчтай, Анударь ахлагчтай Булган аймгийн БТСГ-ын баг тус тус эхний гурван байранд шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээний “Шилдэг холбон тоглогч”-оор Орхон аймгийн Э.Билгүүн, Өвөрхангай аймгийн “Хашхан” багийн Х.Оюун-Ундрал, “Шилдэг довтлогч”-оор Булган аймгийн Д.Мөнхжаргал, Булган аймгийн Х.Анударь, “Шилдэг тэгш тоглогч”-оор Баянхонгор аймгийн Э.Сүглэгмаа, Баянхонгор аймгийн Ж.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
| Волейболын идэрчүүдийн хангайн бүсийн тэмцээн өндөрлөв |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |