“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтны уулзалт семинар БЗД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд болов.
Семинарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, болзолт уралдаанд идэвхтэй хамрагдахыг ЕБС-иудад уриалав. Семинарын үеэр МҮОХ-ны үйл ажиллагаа болон болзолт уралдааныг идэвхжүүлэх асуудлаар мэдээлэл өгч, олимпын танхимын үлгэрчилсэн загварыг танилцууллаа.
Мөн “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооноос наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, наадмын үеэр биеийн тамирын багш нартай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Баянзүрх дүүргийн ЕБС-иудын удирдах ажилтны семинах болов |
|
2025-06-28 20:13:58
2025-06-28 12:12:34
2025-06-28 11:09:40
2025-06-28 10:53:03
2025-06-28 10:16:02
2025-06-28 09:42:05
2025-06-28 09:21:12
2025-06-28 08:59:30
2025-06-28 08:42:35
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |