Монголын хөлбөмбөгийн холбооны 21 аймгийн Футзалын 14 болон 16 насны хөвгүүдийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэл амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 15 аймгийн 250 гаруй тоглогч өрсөлдөж аварга багуудаа тодруулсан юм.
Тус тэмцээнд бусдаасаа манлайлсан шилдгүүдийг тодруулахад 14 хүртэлх насны ангилалд шилдэг хаалгачаар Э.Амаржаргал /Дархан-Уул/, мэргэн буучаар есөн гоол оруулсан З.Мөнгөншагай /Орхон/, тоглогчоор Г.Тэмүүлэн /Дархан-Уул/ нар тодорсон.
Харин 16 хүртэлх насны ангилалд шилдэг хаалгачаар Б.Ган-Очир /Сэлэнгэ/, мэргэн буучаар 15 гоол оруулсан Б.Далайбат /Сэлэнгэ/, тоглогчоор Г.Ганбаяр /Орхон/ тус тус тодорлоо. Энэ удаагийн 21 аймгийн футзалын хөвгүүдийн цомын медальт байруудад 14 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймаг, мөнгөн медалийг Б.Буянтогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймаг, аваргын алтан медаль цомын эздээр Ч.Гантөмөр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ тодорч аварга болсон.
Харин 16 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг Б.Билгүүн дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, мөнгөн медалийг Б.Ганцогт дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг, аваргын алтан медаль, цомын эздээр Орхон аймгийн шигшээ баг тодорсон юм.
| Футзалын цомын тэмцээн өндөрлөв |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |