Эмэгтэйчүүдийн “Snooker”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд Улсын Бангкок хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд 12 улсын 50 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний шөвгийн найм өчигдөр тодроход Монголын 28 наст Б.Нарантуяа багтлаа.
Тэрбээр шигшээ 32-т Энэтхэгийн тамирчныг 3-1-ийн харьцаагаар хожжээ. Улмаар шөвгийн 16-д дэлхийн гурван удаагийн аварга Хонконгийн Нг Он Ийг 4-2-ын харьцаагаар хожиж таамаг эвджээ.
Дэлхийн аваргад оролцсон Монголын дөрвөн тамирчны нэг, дэлхийн аваргад анх удаа оролцож буй тэрээр урьдчилсан шатанд 2017 оны мөнгөн медальт Видяа Пиллайг ялж мөн л шуугиан тариад байна.
Түүний шөвгийн наймын өрсөлдөгч нь дэлхийн чансааны тавд бичигдсэн Английн Жеми Хантерыг ялсан Тайландын Сирипапорн Нуантхамжам байх юм. Тэмцээн Бангкокийн цагаар өнөөдөр 10:00 цагт үргэлжилнэ.
| Б.Нарантуяа дэлхийн гурван удаагийн аварга Нг Он Ийг хожиж шуугиан дэгдээв |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |