• Өнөөдөр 2025-03-01

Туулай жилийн сар шинийн барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

2023-02-20,   818

               VII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Тэрбээр улсын заан М.Лхагвагэрлээр долоо давж, үзүүр, түрүүнд үлдсэн юм.
 
     Б.Бат-Өлзий Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж, Монгол улсын заан  цолыг хүртсэн билээ.

Туулай жилийн сар шинийн барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188