Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Орхон аймаг, Эрдэнэт хотод гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өвлийн спортын наадмын шайбтай хоккейн тэмцээн Орос 19 дүгээр сургуулийн гадна талбайд болж байгаа юм. Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадмын шайбтай хоккейн эхний тоглолтод Орхон аймгийн “Хангарьд баг”, Баянгол дүүргийн “Баянгол” багууд таарч 22:1 харьцаатай “Хангарьд” баг яллаа.
Орхон аймгийн шайбтай хоккейн “Хангарьд” баг 20 тамирчны бүрэлдэхүүнтэй өвлийн спортын наадамд оролцож байна. Орон нутагтаа зохион байгуулж буй өвлийн спортын наадамд амжилт үзүүлж аваргын цомоо хамгаалах зорилготой байгаа талаар “Хангарьд” спорт клубийн хоккейн шигшээ багийн ахлагч Б.Эрдэнэсүх онцолжээ. Мөн тэмцээнд оролцож буй баг тамирчид, дасгалжуулагч, шүүгчид тэмцээний зохион байгуулалт сайн байгааг хэллээ.
Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадмын шайбтай хоккейн тэмцээнд зургаан аймгийн тамирчид оролцож байна. Тухайн зургаан баг тойргоор тоглож аваргаа шалгаруулна. “Нөхөрлөл, тэмүүлэл, амжилт” уриатай Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам энэ сарын 13-ны өдрийг дуустал Орхон аймагт болно.
| “Хангарьд баг, “Баянгол” багийг 22:1-ийн харьцаатай хожлоо |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |