“Президент” спорт цогцолборын төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг төрийн ордонд хуралдаж, хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Уг Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж, БХБЯ, Сангийн яам, ЭЗХЯ, Эрчим хүчний яам, ГХЯ, ЭМЯ, БШУЯ, Соёлын яам, Биеийн тамир, спортын Улсын хороо, НЗДТ-ын төлөөлөл нэгдэн ажиллаж байгаа.
Уг цогцолборыг анх 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл дадал хэвшүүлэх асуудлыг төрийн бодлогод нарийвчлан тусгах үүрэг өгсөн юм. Тэрбээр 2022 оны 11-р сард БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын ерөнхийлөгч Ши Жинпиньтэй энэ тухай ярилцаж, хоёр орны найрсаг харилцаа, спортын хамтын ажиллагааны хүрээнд “Президент” спорт цогцолборыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Улмаар өнгөрсөн оны 12-р сард Ерөнхий сайдын захирамжаар энэ төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс нэн түрүүнд БХБЯ-тай хамтарч спорт цогцолборыг байгуулах байршил, талбайн хэмжээг тогтоож, зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлжээ.
“Президент” спорт цогцолборын нийт бүтээн байгуулалтыг Баянзүрх дүүрэгт, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд, 4 га талбайд хийхээр төлөвлөж, газрын эзэмшил, ашиглалт, эрчим хүч, дулааны хангамжийн зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авч, баталгаажуулжээ.
Зураг төслийг “Гоби Трэвэл” ХХК боловсруулж, энэ сарын 28-нд БХБЯ-нд эцсийн байдлаар хүлээлгэн өгнө гэв. Зураг төслийн ажил дуусмагц БНХАУ-ын мэргэжилтнүүдийн баг манай улсад ирж, нарийвчилсан үнэлгээ гаргах юм байна.
Ажлын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнийн хэлж буйгаар, “Президент” спорт цогцолборын барилга байгууламжийн хэсэг 1.8 га талбайд босох ба энэ нь дотроо 19 төрлийн спортын сургалтын танхим, ресторан, спортын барааны худалдааны төв, хүүхдийн тоглоомын хэсгээс бүрдсэн дөрвөн давхар барилга болохоор зураг төсөлд тусгагджээ. Мөн газар доорх зогсоолын хэсэгт 350 машин, гадна талбайд 300 машины зогсоол байгуулах аж.
Спорт цогцолборт олон нийтэд нээлттэй уралдаан тэмцээн зохион байгуулах танхим тусгагдаагүй. Энэ нь зөвхөн нийтийн биеийн тамирын сургалтын зориулалттай, нийгмийн эрүүл мэндийг дэмжих томоохон бүтээн байгуулалт юм байна. Өөрөөр хэлбэл, спортоор хичээллэх сонирхолтой хэн бүхний өмнө нээлттэй сургалтын цогц төв гэж ойлгож болно.
Урьдчилсан тооцоогоор уг цогцолбор ашиглалтад орсноор хүн амын дундах идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэгчдийн тоо нэмэгдэж, энэ хэрээр таргалалт, зүрх судасны өвчин, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй эмгэгүүдийн үзүүлэлт эрс буурна. Дунджаар 6000, нэг удаад 1600 хүнийг хүлээн авч, үйлчлэх хүчин чадалтай байхаар зураг төсөл боловсуулж байгаа юм.
| “Президент” спорт цогцолборын төслийг энэ сард хүлээлгэн өгнө |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |