Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Орхон аймгийн "Хангарьд” паласт ёслол төгөлдөр боллоо.
Монгол Улсын засгийн газар, Биеийн тамир спортын хороо, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, "Эрдэнэт" үйлдвэр хамтран зохион байгуулж байгаа тус наадамд 19 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй тамирчин тэшүүр, шорт трек, шайбтай хоккей, гүйлтийн цана, уулын цана, снөүбоард гэсэн зургаан төрөлд өрсөлдөж байна.
“Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт” уриан дор зохион байгуулагдаж буй наадмын нээлтийн ажиллагаанд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Орхон аймгийн Засаг даргын орлогч, наадмын зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нар оролцов.
Мөн Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, зуны хүүхдийн спортын VII наадмыг хүлээн авах Баянхонгор аймгийн засаг даргын орлогч Б.Батсуурь, Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Биеийн тамир спортын улсын хорооны спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо.
| Өвлийн спортын наадмын нээлт “Хангарьд” паласт болов |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |