• Өнөөдөр 2025-03-01

Гавьяат дасгалжуулагч В.Батбаяр агсны нэрэмжит боксын УАШТ үргэлжилж байна

2023-02-08,   497

      Монголын боксын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны А зааланд эхэллээ. ХХ зууны манлай, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаяр агсны нэрэмжит энэхүү тэмцээнд 184 тамирчин эрэгтэйчүүдийн 13, эмэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж байна. Мөн Монголын боксчдыг ирэх гуравдугаар сард Энэтхэгийн Шинэ Дели хотод болох эмэгтэйчүүдийн ДАШТ, тавдугаар сард Узбекистаны Ташкентэд болох эрэгтэйчүүдийн ДАШТ, есдүгээр сард Ханжоугийн Азийн наадам хүлээж байна. УАШТ энэ ням гарагт өндөрлөнө.

Гавьяат дасгалжуулагч В.Батбаяр агсны нэрэмжит боксын УАШТ үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188