-Иван Ярыгиний гран при тэмцээний 59 кг-ын жингийн аварга болсонд баяр хүргэе. Хэдэн барилдаан хийж аварга болов оо?
-Баярлалаа. Иван Ярыгиний тэмцээнд дөрвөн барилдаан хийсэн. Гурван орос, нэг Египет Улсын бөхтэй таарч барилдлаа.
-Хамгийн хүнд ширүүн барилдааныг ямар бөх хийв ээ?
-Хамгийн хүнд ширүүн өрсөлдөөнтэй барилдаан гэвэл зооны аваргын төлөөх барилдаан байлаа. Тэр тамирчин өмнө нь Иван Ярыгиний гран при тэмцээнд хоёр удаа түрүүлсэн оросын бөх байв.

-“Бага дэлхийн аварга” хэмээн нэрлэгддэг Иван Ярыгиний тэмцээнд түрүүлсэн бөх дэлхийн аваргаас медаль хүртдэг гэж ярьдаг. Өмнө нь Ярыгиний тэмцээнээс медаль хүртэж байв уу?
-Би Иван Ярыгиний гран при тэмцээнд арав дахь жилдээ оролцоод анх удаа алтан медаль хүртэж үзлээ. Өмнөх жилүүдийн Иван Ярыгиний гран при тэмцээнүүдээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авч байсан.
-Шинэ оны өмнө АНУ-д болсон дэлхийн цомын тэмцээнд барилдсан уу?
-Шинэ оны өмнө АНУ-д болсон дэлхийн цомын тэмцээнд явсан. Дэлхийн цомын тэмцээнд дөрвөн барилдаан хийсэн. Гурав ялж, нэг хожигдол авсан амжилттай барилдаан үзүүлж, багтаа хувь нэмэр оруулан, багаараа хүрэл медаль хүртсэн.

-Өнгөрсөн 2022 оны ДАШТ-д ямар алдаанаас болоод медалиа ихэрлүүлж чадсангүй вэ?
-Тийм ээ. 2022 оны ДАШТ-д медалиа ихэрлүүлэх бүрэн боломж байсан. Тэр боломжийг би өөрөө ашиглаж чадалгүй алдсан. Миний алдаанаас болсон л доо. Жин хасалт, бэлтгэл жаахан цөмөрсөн асуудал бий.
-Ц.Цогтбаяр багшийн нэрэмжит тэмцээнд жин өгсөн 62 кг-ын жингийн аваргын төлөө, дэлхийн аварга П.Орхонтой барилдаж мөнгөн медаль хүртсэн. Түүнээс өмнө өөр тэмцээнүүдэд П.Орхонтой барилдаж байв уу?
-Би П.Орхонтой өсвөр үе, залуучуудын тэмцээнд олон удаа таарч барилддаг байсан. Бид нэг жинд барилддаг байлаа. П.Орхон бид хоёр ширүүн өрсөлдөөн өрнүүлдэг тамирчид байсан. Ер нь өмнө би П.Орхоныг том тэмцээнд хождог. Жижиг нэрэмжит тэмцээнд хожигддог байсан л даа. Харин насанд хүрэгчдийн тэмцээнд доод, дээд жин болоод өөр өөр жинд барилддаг болсон. Сая Ц.Цогтбаяр багшийн нэрэмжит тэмцээнд би жин өгсөн П.Орхоны жинд орж барилдаж үзлээ.

-Удахгүй болох УАШТ-ий бэлтгэлээ хаана базааж байна вэ?
-Энэ оны УАШТ-ий бэлтгэл, сургуулилалтыг хувиараа хийж, базааж байгаа. Ерөнхий дөө Спортын төв ордонд дээр мөн “Төгс” дэвжээнд очиж хийж байна.
-Энэ оны УАШТ-д хэдэн кг-ын жинд барилдахаар төлөвлөж байгаа вэ?
-Энэ жил олимпын жин 57 кг-ын жиндээ л барилдана гэж бодож байгаа даа.
-Ер нь манай улсын хөнгөн жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн, хэн нь ч хэнийгээ ялж чадах, эн тэнцүүхэн бөхчүүдтэй. Танай 57-59 кг-ын жингийн өөртөө чинь барилдаан нь таардаггүй, эвгүй өрсөлдөгч гэвэл ямар бөхчүүд байдаг вэ?

-Би таныг Спортын дунд сургуулийн сурагч байх үеэс тань мэднэ. Гэхдээ аль нутгийн уугуул, хэдэн настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн гэдгийг сайн мэдэхгүй юм. Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-За би Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн. Дунд сургуулийн нэгдүгээр ангиа төгсөх жилээ Эрдэнэт хот руу шилжсэн. 2007 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллээд өдий хүртэл явж байна. Чөлөөт бөхөөр сонирхож хичээллэх болсон шалтгаан гэвэл аавын том ахын хоёр хүү нь сумын наадамд зодоглодог байсан. Тэр хоёрыг дэмжиж барилдааныг нь очиж үздэг байлаа. Тэр үеэс л бөхийн спортод дур сонирхолтой болсон юм. Эмэгтэй хүн барилддаг бол барилдаж үзэх юм гэсэн бодол, мөрөөдөл төрөх болсон.
-Таны анхны багш хэн бэ. Хэдий үеэс чөлөөт бөхөөр хичээллэв?
-Багын хүсэл, мөрөөдлөө хотод ирээд бодит зүйл болгон хэрэгжүүлсэн. Анх П.Чулуунбаатар багшийн шавь болж бөх болох мөрөөдөлдөө хүрч байлаа. 2007 оноос эхлээд одоог хүртэл хичээллэж байна.

-Чөлөөт бөхийн чухам юу нь таны сонирхлыг татсан юм бол?
-Чөлөөт бөхийг сонирхох болсон шалтгаан гэвэл Түвшинтулгын барилдааныг хараад төрсөн. Түүний барилдааны арга барил, хөл авч байгаа техник нь маш уран гоё харагдаж, таалагдсан. Тэгээд л түүний арга барилыг сурах гэж дагаж хичээллээд чөлөөт бөхөд дур сонирхолтой болсон.
-Осло 2021 ДАШТ- Европын аваргын мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзэж, 11:8-аар ялснаар дэлхийн медальтан болж байсан. Тэр барилдаанд нуман тулгуурт ороод хүнд байдалд орох үед тань дэвжээний хажуугаас Т.Сүхбаатар багш “Хоёр хүүхдээ бодооч. Хүнд байдлаасаа хурдан гар” үнэхээр хашхирсан юм уу?
-Тийм ээ. Ослогийн 2021 ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд Т.Сүхбаатар багш намайг авч дэвжээнд гарч буланд суусан юм. Дэлхийн аваргын өмнө бид Унгарт бэлтгэл хийж байхад үед Т.Сүхбаатар багш “Танай хоёр ихэр ээжээ, ээжээ гээд шаагилдаад хөөрхөн, эгдүүтэй юм аа” гэж хэлж байсан юм. Тэгсэн дэлхийн аварга дээр хүнд байдалд ороод мостлох үед Т.Сүхбаатар багш “ Хоёр охиноо бодооч” гээд хашхирсан. Тэгсэн хаанаас юм бүү мэд, маш их хүч гарсан. Тэгээд мостлоод хүнд байдлаас амжилттай гарч чадсан. Нээрээ л би “Хоёр жаахан охиноо үлдээгээд ямар зорилготой дэлхийн аваргад ирсэн билээ” гэсэн бодол зур хийгээд өнгөрсөн. Тэр үед эх хүний үрээ хайрлах мэдрэмж, тэвчээр гарсан юм болов уу гэж боддог.
-Та өөрийгөө хэр сэтгэл зүй сайтай тамирчин гэж боддог бэ?
-Би хоёр охин төрүүлэхийн өмнө сэтгэл зүйн хувьд 70 хувьтай л тамирчин байсан. Төрсний дараа барилдах үед сэтгэл зүй 100 хувьд хүрч чадсан гэж боддог. Түүнээс хойш ямар нэг сандралгүй тайван, өөртөө итгэлтэй болсон. Би өөрийн хүсэл, мөрөөдлөөр чөлөөт бөхөөр хичээллэж байгаа учраас хүнд бэлтгэлийн ачааллыг даван туулж, амжилтын оргилд гарах ёстой.

| Э. ДАВААЧИМЭГ: "Хоёр охиноо үлдээгээд ямар зорилготой ирсэн билээ" гэдэг бодол зурсхийн орж, ДАШТ ялалт байгуулж байлаа |
|
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
“ЦУУДАР” НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-03-30 16:00:00
АТГ: “Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн
2026-03-30 14:24:37
“Болд нударга” клубийн тамирчид “FAIRTEX CUP-2026”-д амжилттай оролцлоо
2026-03-30 14:14:21
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1677 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-30 14:08:09
Жүдо бөхийн Азийн оролцох тамирчдын нэрс тодорчээ
2026-03-30 13:21:56
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
2026-03-30 12:00:00
Монголын математикийн 62 дугаар олимпиадын ивээн тэтгэгчээр “Эрдэнэ Монгол” ХХК ажиллаж байна
2026-03-30 11:57:10
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН БРЭД, ХАВХ, ВРОНСКИЙ, ДОРЛИГ, ЖАРГАЛ...
2026-03-30 08:32:48
Г.Хишигсайхан Зүүн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-03-30 07:46:33
2026-03-30 07:00:00
Уул уурхай, хаврын тариалалт тэг зогсож, шатахууны үнэ, валютын ханш тэнгэрт хадах нь тодорхой боллоо
2026-03-30 07:00:00
Н.УЧРАЛЫН ЦАГ ЭХЭЛЛЭЭ
2026-03-30 07:00:00
МӨСӨН ДЭЭР АЗ ЖАРГАЛ ТҮГЭЭГЧ КАОРИ САКАМОТО
2026-03-30 07:00:00
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-03-30 07:00:00
Азийн цомын аварга Б.ОЮУН-ЭРДЭНЭ: Байт харваа амьдралын минь салшгүй хэсэг болсон
2026-03-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |