Чөлөөт бөхийн энэ жилийн чансааны оноо олгох эхний тэмцээн Хорват Улсын нийслэл Загреб хотод үргэлжилж өндөрлөв. Загребийн дэвжээнд манай улсаас долоон тамирчин зодоглосноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Токио-2020” олимпын наадам болон “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр АНУ-ын Алиша Ховкыг 11:0-ээр, Унгарын Вивьен Матейг 12:2-оор, Молдавын Юлия Леордаг 3:3-аар, Канадын Диана Мэри Вейкерийг цэвэр дарж шигшээд шалгарсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд 110 барилдаанд дараалан ялалт аваад буй Японы” Залуу-Од” Акари Фүжинамитай анх удаа нүүр тулан барилдаж, оноогоор цэвэр 0:10-аар ялагдснаар үзүүрлэв. Б.Болортуяа гавьяат “Ranking Series” тэмцээнд гурав дахиа финалдсан бөгөөд өнгөрсөн жил Яшар Догу, Болат Турлыхановын нэрэмжит тэмцээнээс алтан медальтай ирж байсан билээ.
| Гавьяат Б.Болортуяа “Загреб опен” тэмцээнээс мөнгөн медаль хүртэв |
|
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |