-Юун түрүүнд залуучуудын Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Ази тивийн аваргын төлөөх тулаан хэр болов. Өөрийн хүссэн хэмжээнд тулалдаж чадав уу?
-Баярлалаа. Азийн аваргын төлөөх тулааныг дэвжээний эзэн орны тамирчинтай хийсэн. Тайланд Улсын боксчин үнэхээр хүчтэй өрсөлдөгч байлаа. Хүссэн хэмжээндээ тулалдаж чадсан ч ялалтыг авч алтан медаль хүртэж чадсангүй. Ялалт авахын тулд өөрт байгаа бүхнээ дайчлан гарган, тулалдаж чадсан.
-Өөрийгөө танилцуулахгүй юу. Одоо хэдэн настай, аль клубт хичээллэдэг вэ?
-Намайг Ганзоригийн Бадмаараг гэдэг. Одоо 21 настай. Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, боксын Үндэсний шигшээ багийн тамирчин.

- Азийн аваргын тэмцээний зохион байгуулалт, шүүлт хэр шударга байсан бэ?
-“U22” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож үзлээ. Энэ жилийн Азийн аваргын тэмцээн Тайланд Улсын Бангкок хотноо болж өндөрлөсөн. Тэмцээнийг Тайланд Улс маш өндөр хэмжээнд чанартай зохион байгуулсан. Тэмцээний шүүлт боломжийн шударга сайхан болсон.
-Энэ удаагийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх тулааныг аль улсын боксчинтой хийв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Энэ удаагийн Азийн аваргад хоёр тулаан хийгээд мөнгөн медалийн төлөөх тулааныг Казахстан Улсын тамирчинтай хийсэн. Түүнийг шүүгчдийн саналаар ялсан. Хамгийн хүнд ширүүн тулаан гэвэл, финалд Азийн аваргын алтан медалийн төлөө хийсэн тулаан байлаа. Өрсөлдөгч маань их хүч, бяртай, дайчин тулалддаг тамирчин байсан. Миний хувьд 60 кг-д тулалддаг л даа. Энэ удаа жин өгсөн 63 кг-д орж тулалдаж үзлээ. Дээд жиндээ орж тулалдан финалдаж чадсандаа баяртай байгаа.

-Энэ удаагийн Азийн аваргад ямар тактикаар тулалдаж мөнгөн медаль авч чадав аа?
-Мөнгөн медалийн төлөө тулалдах өрсөлдөгч тамирчныг нарийн судлаагүй ч, өмнөх тэмцээнүүд дээр тулалдаж байгааг нь харж байсан. Түүний тулааны арга барилыг гадарлах болсон нь надад дөхөм байлаа. Тэрбээр солгой өрөлттэй, мэдрэмжтэй, зайнаас ажилладаг тамирчин. Миний хувьд түүнтэй адилхан солгой өрөлттэй учир надад тэрэнтэй тулалдах нь эвтэйхэн байв. Би түүнээс өрсөж оноо авч, багш нарынхаа рингэний хажуугаас хэлсэн тактикийн дагуу тулалдаж ялалтыг авсан.
-Тамирчин хүнд биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл их чухал байдаг. Тэмцээнд орохдоо сэтгэл зүйгээ хэрхэн хурцалж, биеэ бэлддэг вэ?
-Азийн аваргын бэлтгэлээ хэрхэн хийв. Шинэ оны өмнөхөн болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдсан уу?
-Азийн аваргын бэлтгэлийг Спортын төв ордонд боксын Үндэсний шигшээ багтайгаа хийсэн. Боломжийн хэмжээнд бэлтгэлээ сайн базаан авч чадсан. Шинэ оны өмнө болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй.

-Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д хэр өндөр амжилт гаргаж байв?
-Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт долоон удаа оролцсон. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д таван удаа түрүүлэн алтан медаль авч, хоёр удаа хүрэл медаль хүртэж байлаа.
-Боксын спортоор сонирхож, хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Боксын спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа.
-Яагаад боксын спортыг сонирхох болов. Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Манай дунд сургуулийн технологийн хичээлийн багш, надад “Чи боксод явж үзэх үү” гэж тоглоом хийж байсан юм. Тэр ярианаас санаа авч “Нээрээ би жинхэнээсээ боксын спортоор хичээллэж яагаад болохгүй” гэж бодсон. Тэгээд л “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А. Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр багш дээр очиж байсан юм. Одоо би боксын спортын олон улсын хэмжээний мастер цолтой.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө олон улс, тив, дэлхийн тэмцээнд ямар томоохон амжилтуудыг гаргаж байсан бэ?
-Өнгөрсөн 2022 онд “U22” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж, алтан медаль хүртэж байсан. Шинэ оны өмнөхөн Германы дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, алтан медаль авч байлаа.
-Азийн аваргаас өмнө оролцож байсан тэмцээнүүдийнхээ хамгийн онцлох тулааныг хэзээ, хэнтэй хийж байсан бэ?
-Миний оролцсон бүх тэмцээний тулаан хариуцлага шаардсан,зөвхөн ялалт, амжилтын төлөөх тэмцэл байдаг. Тийм болохоор тэмцээн болгоны тулааныг онцлох байна.
-Боксын шүүлт их маргаантай. Илт илүү тулалдсан хэрнээ ялагдалд хүлээх нь нэлээдгүй байдаг. Хамгийн харамсалтай ялагдлыг хэзээ амсаж байв. Хамгийн бахархалтай, дурсамжтай ялалтаа дурсвал?

-Өрсөлдөгч тамирчнаа хүнд цохилтоор унагаж байсан тулаан бий юу?
-Боксын бээлий зузаан, хагас атгалттай болохоор цохилтыг хүчийг маш их сааруулдаг. Тийм болохоор хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө унагах боломж бага байдаг. Би өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаж үзээгүй.
-Гудамжинд биеэ хамгаалах үүднээс бусадтай гар зөрүүлж байсан тохиолдол байдаг уу?
-Тийм тохиолдол огт гарч байгаагүй ээ.
-Дэлхийн цомын аварга болж, Ази тивийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ. Одоо дараагийн зорилт, зорилго тавин хүлээж буй тэмцээнүүд гэвэл?
-Дараагийн зорилго гэвэл одоо маргааш эхлэх насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлэх зорилго тавьж байгаа. Энэ зорилго минь биелэвэл ирэх гуравдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тамирчин болгоны мөрөөдөл олимп, дэлхий аварга болох байдаг. Би ч гэсэн олимп, дэлхийн хос медальтан болно оо.
| Г.БАДМААРАГ: Рингэнд гарахын өмнө “Би бол аварга” гэж өөрийгөө зоригжуулаад гардаг |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЛЕГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |