“Дархан нэхий” ХК нэрэмжит "Бага-Олимп-14" сагсан бөмбөгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 3-5 -ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Биеийн тамир , спортын газарт зохион байгуулагдана. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 3 –ны өдрийн 16.00 цагт БТС-ын газарт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд “Дархан нэхий” ХК-ны Банк санхүү хариуцсан захирал Г.Ган-очир, Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батбаяр нарын зочид хүрэлцэн иржээ. Тэмцээнд ЕБС-ийн эрэгтэй 15 баг, эмэгтэй долоон багийн 270 гаруй өсвөрийн тамирчин оролцож байна.
| "Бага-Олимп-14" сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ |
|
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |