Чөлөөт бөхийн “UWW”-гийн дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн дөрвөн тэмцээний эхнийх “Zagreb Open” хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Хорват Улсын нийслэл Загреби хотын “Dom Sportova Sport Hall”-д болно. Загребийн “Ranking Series”-т манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор бөхчүүд оролцоно.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан гэсэн долоон тамирчин зодоглох юм.
Олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тус тэмцээнийг дэнслэх бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг фото сурвалжлагчаар ажиллана. Загребийн дэвжээнд Хассан Яздани (Иран), Кайл Снайдер (АНУ), Гено Петриашвили (Гүрж), Гажи Алиев (Азербайжан), Жейден Кокс (АНУ), Рави Кумар (Энэтхэг), Амирхоссейн Заре (Иран), Таймураз Салказанов (Словак), Юи Сүсаки (Япон), Хелен Марулис (АНУ) нарын дэлхийн шилдэг бөхчүүд хүч үзэхээр болжээ.
| Шигшээ багийн тамирчид дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд зодоглоно |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |