Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Мөнхбатын Даваажаргал хүү анхлан арав гаруйхан настай арлын орныг зорьж, сүмогийн ертөнцөд хөл тавьж байлаа. Тэгвэл 23 жилийн дараа их аварга болоод зодог тайллаа. Их аваргын хүү их аварга болоод дэвжээнээс буулаа. Хүний хүү хүссэнээ гүйцээлээ. Аав, ээжийн эрх танхи хүү харийн оронд хатуу дэг соёлтой сүмогийн их спортод хүчээ сорьж, талын хүү, уулын хүү ир бяр, ид хаваа гайхуулахаар очиж байж. Тэсэхийн аргагүй хүнд, хүнд бэлтгэлийг даван гарч, тэнхээжиж, “Заавал их аварга болно” гэсэн халуун хүсэлд шатахдаа унтаж ч чадахгүй бэлтгэлээ хийж, хурдхан л дээд зиндаанд гарахыг зорьж байсан гэдэг. Хатуу өрсөлдөөн, ширүүн тулаан, амь тэмцсэн их амжилтын төлөөх “дайнд” ялах ганц зам нь бэлтгэл бас дахин бэлтгэл байж.
Ингэж зорьсон хүү 16 настайдаа буюу арлын оронд очсоныхоо дараа жилээс жилд түвшин ахиж барилдаж, өөрийгөө бэлдсээр 2007 онд Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга буюу Монголоос хоёр дахь их аварга болж, аав, ээж, ард түмнээ баярлуулж байлаа. Аваргыг давж, аварга болдог гэдгийг баталж, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёро Д.Дагвадоржийг ч дэвжээнээс хазайлгасан. Түүнээс өмнө дээд зиндааны ялалтын тоо ч барагдашгүй олон болж, мөр зэрэгцэж байсан сүмочдын дунд “Хакухо хэдэн удаа түрүү авах бол” гэсэн яриа ч гардаг байж.
Ингэж л амжилтын цувааг үргэлжлүүлж, буухиалсаар тэр сүмогийн дэвжээн дээр хорь гаруй жил зодоглож, арлын орны аваргуудын хүчтэй өрсөлдөгч, их бяр явлаа. Тунасан бүхэн нь өвдөг чичирдэг туурга Монголын бахархал байлаа.

Тийм ээ, хорь гаруй жил сүмогийн их дэвжээнээс монголчуудыг өндөлзүүлж, огшоож, бахархуулсан шүү, баярлалаа, их аварга аа. Энэ цаг хугацаа таны дэвжээ байлаа. Цагийг эзэлж, энэ цаг хугацаанд хэнийг ч урдаа гишгүүлэхгүй цойлж, ирлэж, өнгөлж, ханарч, мөргөж, өргөж чадлаа. Сүмогийн дэвжээний ир, хүч, зориг, мохож, дийлдэшгүй их хүч чадал явлаа. Бахдал дүүрэн байна аа, бахархал ч халгим байна. Аав тань өнөөдөр тэнгэрээс бахархан харж, ээж тань нулимс дуслуулан зогсоно. Ард түмэн чинь хүндэтгэл дүүрэн мэхийж байна. Араас тань аваргын халааг залгах хүү тань зогсож байна. Мөн нэгэн дэвжээнд мөр зэрэгцэн барилдаж байсан нөхөд нь зодог тайлах ёслолын өдөр хүндэтгэл үзүүлж буй нь сайхан байлаа. Тэр дундаа Харумафужи Д.Бямбадоржийн баяр хүргээд, үнсэж буй агшин хэчнээн сэтгэл хөдөлгөсөн мөч байв аа. Нэгнийхээ хүч бяр, түрүү амжилтыг хамтдаа хуваалцаж, их аварга шиг аварга байсан хэмээн хүндэтгэж байгаа их хүндэтгэл хэчнээн гайхамшигтайг бид тэдний үйлдлээс тод харлаа. Үнэхээр аваргын хүү, талын хүү их аварга болж, арлын орныг шуугиулж, цагийг эзэлж чаддаг юм байна гэдгийг ч ханатал харсан шүү. Ийм л болохоор тань, ийм сайхан тэнхээ чадал, аваргын дайтай аварга болохоор тань монголчууд Японы иргэншилтэй болсонд тань ч хүндэтгэл дүүрэн байдаг юм аа. Дуслуулсан хөлс бүхэнд тань, монголчуудыг сүмогийн түүхэнд дахин тамгалж, гайхуулсанд, монгол хүч, бяр, тэнхээний амтыг дэлхийд мэдрүүлсэн их аваргын хүү, их аварга танд баярлалаа.
| БАЯРЛАЛАА, ХАКУХО АВАРГА АА |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |