Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт үргэлжилж байна. Онол, практик хосолсон энэхүү сургалт энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Сургалт МХБХ-ны сургалтын танхимд болж байгаа юм.
Тус сургалтыг МХБХ-ны футзалын дасгалжуулагчийн сургагч багш Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч П.Алтантулга нар удирдан явуулж байна.
Сургалтыг нээж МХБХ-ны техникийн захирал Б.Буман-Учрал оролцож, өнгөрсөн онд явагдсан МХБХ-ны талбайн "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад тэнцсэн дасгалжуулагч нарт сертификат гардууллаа.
| Хөлбөмбөгийн дасгалжуулагчдын сургалт эхэллээ |
|
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |