-Сайн байцгаана уу. Улсын аварга болсонд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
Ц.Эрдэнэчимэг: Охинтойгоо хамт медалийн тавцанд зогсох мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай байсан.
М.Хүслэн:Ээжийгээ ялахыг хараад, нүдний нулимс цийлгэнээд, маш их бахархсан.
-Хэзээнээс жюү жицүгийн спортыг сонирхож хичээллэх болсон бэ?
Ц.Эрдэнэчимэг: Би жюү жицүгийн спортоор 2022 оны наймдугаар сараас хичээллэж эхэлсэн. Анх хүү, охин хоёроо жюү жицүгийн тэмцээнд оролцох бүрд нь үзээд, зураг, бичлэгийг нь хийгээд, хамт явдаг байлаа. Хүүхдүүдээ дэвжээн дээр гарах бүрд догдолж, баярын нулимстай байдаг байлаа. Тэгээд хичээллэж үзмээр санагдаад гэр бүлийнхэндээ хэлэхэд эергээр хүлээж аваад, охинтойгоо хөтлөлцөөд бэлтгэлийн зааланд ирсэн дээ. Орой гэртээ ирээд, нэгэндээ шинэ сурсан техникээ зааж өгнө. Барилдааны бичлэг үзээд, туршиж үзнэ. Ер нь манай гэр бүлийн уур амьсгал жюү жицүгээр хичээллэж эхэлснээс хойш илүү сонирхолтой болсон.
М.Хүслэн: Манай дүү анх Ид шидийн орны жюү жицүгийн дугуйланд явж эхэлсэн. Дүүгээ хараад сонирхолтой санагдаад хичээллэсэн. Ер нь манай гэр бүлийнхэн нэгнийгээ энэ гайхалтай спорт руу хөтөлсөн дөө. Одоо манай дөрвөн настай дүү хүртэл сонирхдог болчихсон. Орой гэр бүлээрээ ширээ тойроод суухдаа ярьдаг сэдэв тэр чигтээ жюү жицү байдаг. Гэр бүлээрээ нэг хоббитой байх үнэхээр сайхан санагддаг.
-Жюү жицүгийн спортоор хичээллээд ямар чадвар, давуу талуудыг олж авсан бэ?
М.Хүслэн: Надад жюү жицүгийн спортын техникүүд бусад спортуудаас илүүтэй таалагддаг. Энэ спортоор хичээллээд хүмүүстэй нээлттэй харилцаж, өөрийгөө илэрхийлж сурсан. Хичээлээ тараад л бэлтгэлээ рүү яардаг. Яагаад ч жюү жицүгийн спортоос маш гоё мэдрэмжийг авдаг. Жюү жицүгийн спортыг нэг төрлийн урлаг гэж хэлж болно. Хүнд уян хатан чанар, тэсвэр хатуужил суулгадаг. Мөн бие галбирыг өв тэгш болгож өгдөг гээд маш олон давуу талтай.
Ц.Эрдэнэчимэг: Өмнө би ажил, гэр гээд нэгэн хэвийн амьдралын хэмнэлээр амьдарч байсан. Харин жюү жицүгийн спортоор хичээллээд олон хүмүүстэй танилцаж, харилцаж илүү сонирхолтой амьдарч эхэлсэн. Ер нь жюү жицүгийн спортоор хичээллэснээс хойш миний амьдралын хором мөч бүр сонирхолтой, аз жаргалтай өнгөрч байгаа.Мөн жингээ багасгаж, нурууны өвчнөөсөө салсан. Жюү жицүгийн спортыг үгээр илэрхийл гэвэл би хайр гэж хэлнэ. Хүнд олон зүйлийг суулгаж өгдөг гайхалтай спорт.

-Гэр бүлийнхээ тухай яриа дэлгээч?
Ц.Эрдэнэчимэг: Манайх ам бүл тавуулаа, хоёр охин, нэг хүүтэй. Бага охиноо зургаан нас хүрэхээр жюү жицүгийн спортоор хичээллүүлэх бодолтой байгаа. Орой бид гурвыг бэлтгэлээ тараад очихоор, мэхний нэр хэлээд барилдъя гээд гүйгээд байдаг. Нөхөр маань бидний ар талыг бүрэн хариуцаад юунд ч санаа зовохгүй бэлтгэлээ хийх боломжийг олгодог. Би охиныгоо маш их тэвчээртэй, ухаантай гэж боддог. Энэ зан чанартай нь жюү жицүгийн спорт зохицдог. Бэлтгэлээ хийж байхад нь хараад, ямар мундаг хөдөлмөрч юм бэ гэж боддог. Өөрийн эрхгүй бахархаад, огшоод байдаг. Бас охиноосоо суралцдаг.
М.Хүслэн: Миний ээж тэвчээртэй, хүчтэй, зорилгынхоо төлөө тэмцэж чаддаг гайхалтай эмэгтэй. Ээждээ“Та үнэхээр мундаг ээж шүү, намайг үргэлж дэмжигд баярлалаа, хайртай шүү” гэж хэлмээр байна.
-Багш нарынхаа тухай болон анхны тэмцээнийхээ талаар яриач?
Ц.Эрдэнэчимэг: Манай багшийг Б.Буяндэлгэр гэдэг, монголын анхны хар бүстэй эмэгтэй тамирчин. Анх бэлтгэлд явахдаа багшийгаа намайг яаж хүлээж авах бол гэж сандарч байсан. Одоо өдөр бүр багшаасаа суралцаад, бэлтгэлээс гадуур төрсөн эгч, дүү шиг дотно байдаг. Ер нь багштай танилцаж, шавь нь болсондоо талархдаг. Дэргэдээс нь харах өөрөө тамирчин болох их ялгаатай юм билээ. Тэмцээний өмнө жин хасах, тууштай, системтэй бэлтгэл хийхэд их тэвчээр, хатуужил шаарддаг гэдгийн мэдэрсэн. Бэлтгэлээ хийж хоёр сарын дараа ангилалгүй төрөлд мундаг тамирчдтай өрсөлдөж байсан. Хожигдсон мөртлөө баярлаад, инээгээд л зогсоод байсан.
М.Хүслэн: Өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн миний анхны тэмцээн байсан. Тэмцээндээ хожигдоод, хэд хоног уйлсан. Тэгээд дараа жил заавал амжилт гаргана гэж өөртөө амласан. Тэрэндээ хүрч чадсандаа маш их баяртай байгаа. Манай багшийн хувьд үнэхээр тууштай, зоримог гайхалтай хүн байдаг.
-Монголд жюү жүцүгийн спортын хөгжил хэр байна гэж хардаг вэ?
Ц.Эрдэнэчимэг: Монголд анх жюү жицүгийн спортыг О.Болд-Эрдэнэ багш оруулж ирсэн. Хэдхэн жилийн өмнө жюү жүци гэдэг спортыг монголчууд төдийлөн мэддэггүй. Тэмцээнд оролцдог тамирчдын тоо, клуб маш бага байсан. Харин одоо сонирхогчид, тамирчид, клуб ч олширч хурдацтай хөгжиж байна.
М.Хүслэн: Монголд жюү жицү жил ирэх тусам хөгжиж байгаад баяртай байгаа. Энэ жилийн дэлхийн аварга манай улсад зохион байгуулагдана. Хөгжөөд удаагүй хэр нь ийм том тэмцээн зохион байгуулж байгаа нь жюү жицүгийн спортын хөгжлийн түвшин ямар хэмжээнд байгааг харуулж байгаа байх. Тиймээс дүү нартаа тууштай байгаарай гэж хэлмээр байна.
-Цаашдаа зорилгоосоо хуваалцаач?
М.Хүслэн: Энэ жилийн дэлхийн аваргад оролцож, өмнө жилийн амжилтаа ахиулахыг хүсэж байгаа. Надад маш олон зорилго мөрөөдөл бий. Бэлтгэлээ сайн хийгээд, илүү олон амжилт гаргаж, ирээдүйд дасгалжуулагч болохыг хүсдэг.
Ц.Эрдэнэчимэг: Миний хувьд тамирчин гэхээсээ илүүтэй, зүгээр дэвжээн дээр гарч үзэхийг хүссэн. Цаашид өөрийгөө сорьж, чадах хэмжээгээрээ жюү жицүгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулна.
-Ярилцсанд баярлалаа.
| Жюү жицүгийн улсын аварга Ц.ЭРДЭНЭЧИМЭГ: Охинтойгоо хамт медалийн тавцанд зогсох сайхан байлаа |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |