Японы мэргэжлийн сүмогийн Хацү башё болж, өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 11 даваа дөрвөн унаатай, башёг амжилттай дуусгаснаар Гиношо буюу уран барилдааны шагналыг анх удаа хүртжээ. Тэрбээр Японы мэргэжлийн сүмо бөхийн “Мичинокү” дэвжээний бөх юм. Бямбачулууны Лхагвасүрэн нь анх үндэсний бөх, жүдо бөхөөр хичээллэж байсан бол өсвөр үеийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд жил дараалан шагналт зургадугаар байрт шалгарч, уран барилдаанаар мэргэжлийн сүмод элссэн түүхтэй.
Тэрбээр энэ тухай “Аварга” Биеийн тамирын дээд сургуульд элсээд хоёр, гурван жил сурсан юм. Есдүгээр сарын нэгэнд сургууль дээрээ очтол Адьяахүү багш “Японоос нэг багш ирж хүүхэд сумод шалгаруулна гэнэ. Чи нэг ороод үзээч. Аль аль талдаа барилдчих ч юм шиг. Тэнцвэл Япон явна” гэлээ. Нэг их ч дуртай байгаагүй юм аа. Багш хэлж байгаа болохоор л зөрсөнгүй. 2014 онд яг энэ дэвжээндээ гурван хүүхэд, багштайгаа хамт ирж, барилдаад, хоол идээд л шалгаж авах Мичинокү ояагата бидний бэлтгэлийг ажиглаад л байлаа. Бэлтгэлээ хийж, хоолоо идчихээд ойрхон байрлаж байсан буудалдаа очоод л хамтдаа сууж байгаад ярьдаг байв. Ингэхдээ "Больё. Ийм хэцүү бэлтгэлтэй юм байна. Энэ сумог барахгүй юм байна" гэж бодсон. Нэг удаа өглөөний бэлтгэл хийгээд л халширсан. Найзууд бас барилдаж байгаа монгол сумоч нараас “Дээшээ гараад цолтой л болчихвол сумо гоё шүү дээ” гэдэг үг санаанд орсон. Гэнэт хүчээ үзээд алдъя гэсэн бодол орж ирээд чармайж эхэлсэн. Тэр үед хамт байсан орчуулагч япончууд хүний хичээл зүтгэлийг их хардаг юм гэж сонссоноос хойш ямар нэгэн аргаар багшийн нүдэнд нь өртчих гээд л сургуулилтандаа чармайгаад л. Багшийн нүдэн дээр идэж өгнө. Ингэсээр байгаад буцлаа. Долоо хоногийн дараа хариу ирнэ гэв. Байдаггүй. Бараг сар болох гэж байлаа. Би ч тэнцсэнгүй дээ л гэж бодлоо. Хамт явсан хүүхдүүдээс хамгийн жижиг нь. Гэнэт Адьяахүү багшаас “Тэнцчихлээ. Чи одоо яах вэ? Шууд хариугаа хэл” гэж шавдуулав. Нэлээн тулгамдав. За ээж аав руугаа яриад үзье л гэлээ. Тэд өөрийнхөө амьдралыг өөрөө шийд гэв. Ингээд Япон явсан юм” гэж ярьсан байдаг. Ийнхүү тэрбээр сүмогийн дэвжээ рүү эргэлт буцалтгүй орж, өдгөө барилдсаар байна.Ингэхдээ Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны Маэгшира 17 чансаанд эрэмблэгдэн барилдаж байгаа сүмоч. Сандамэ болон Макушта зиндаанд тус бүр түрүүлж байсан.
Түүний талаарх зарим баримтыг хүргэж байна.
-Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрж, өссөн.
-Гурван хүүхэдтэй айлын дундах нь.
-Аав, ээжийн талаасаа бөхийн удамтай.
-Арван жилийн сургуулиа төгсөөд “Ажнай” клубт Эрдэнэбилэг багшийн шавь болон жүдогоор хичээллэж эхэлсэн.
-Хүүхдийн бөөрөнцөг шидэлтийн улсын рекорд эвдэж байсан.
| ХАЦҮ БАШЁГИЙН ГИНОШО ШАГНАЛЫГ ХҮРТСЭН СҮМОЧ Б.ЛХАГВАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |