• Өнөөдөр 2025-03-01

Б.Лхагвасүрэн гиношо шагнал хүртэж, С.Бямбасүрэн цолоо хамгаалж үлджээ

2023-01-23,   2269

          Японы мэргэжлийн сүмогийн Хацү башё болж, өндөрлөлөө. Ёкозүнагүй башёд озеки Такакэйшо арслан цолтны нэр хүндийг хамгаалж дээд зиндаанд гурав дахь удаагаа түрүүллээ. Макүүчи зиндаанд гурав түрүүлээд буй түүнд ёкозүна цол олгох ауудал яригдаж байгаа ч эцсийн шийдвэрийг ёкозүнагийн зөвлөл гаргах юм байна.  Башё болгонд Монгол бөхчүүдийн амжилтыг хүлээж суудаг дэмжигчдийнхээ итгэлийг дааж Жонокүчи зиндаанд Казэноүми Ц.Билгүүн түрүүллээ. Ошиогава дэвжээний залуу бөх мэргэжлйн суод анхны башёдоо барилдсан бөгөөд өнөөдөр хоёр бөхтэй нэмэлт барилдаан хийж давсанаар түрүү хүртжээ. 
 
Харин макүүчи зиндааны Монгол бөхчүүдийн хувьд: 
 
       Азүмарюү С.Тодбилэг /М-14/ өчигдөр Урад өвдөг шороодож  есөн даваа  таван унаатай башёг өндөрлүүллээ. Миторюү Б.Төрболд өнөөдөр Мидорифүжиг давж долоон даваа найман унаатай башёг дуусгалаа.  Маегашира 11 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Саданөүмд унаж таван даваа 10 унаа гэсэн тааруухан амжилттай башёг дуусгалаа. 
 
 Сэктвакэ Хошорюү С.Бямбасүрэн маегашира Оношог давж эцсийн өдөр сэкивакэ цолоо хадгалж үлдэж чадлаа. Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр Рюүдэнг давсанаар 11 даваа дөрвөн унаатай башёг амжилттай дуусгаж Гиношо буюу уран барилдааны шагналыг ан удаа хүртлээ. Маегашира хоёр дээрээс барилдаж буй дээд зиндааны хамгийн ахад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил Хирадиөүмиг давсанаар есөн даваа зургаан унаатай башёг өндөрлүүллээ. 

Б.Лхагвасүрэн гиношо шагнал хүртэж, С.Бямбасүрэн цолоо хамгаалж үлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-24 15:56:58
    Уншигч: Бичгийн алдаа гэж авах юм алга даа!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188