“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий найм дахь өдөр жюү жицүгийн бүсний ангилалгүй улсын аварга шалгаруулах тэмцээний амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн тамирчид энэ оны долдугаар сарын 14-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бүсний ангилалгүй насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авсан.
Тэмцээний “Мастерс” ангилалд нийт 53 тамирчин өрсөлдсөн бөгөөд хамгийн ахмад тамирчин нь 69 кг-ын жинд өрсөлдсөн 61 настай Г.Алтангэрэл байлаа. Тэрбээр жиндээ хүрэл медаль хүртэж, жюү жицүгийн УАШТ-ээс медаль хүртсэн хамгийн ахмад тамирчин болсон байна. Түүнчлэн тус тэмцээний “U16”, “U18” насны ангилалын аваргууд энэ оны наймдугаар сард Казахстан Улсад зохиогдох бүсний ангилалгүй ДАШТ-д оролцох эрх авчээ.
| Жюү жицүгийн “U16”, “U18”, “Мастерс” ангилалын аваргууд тодорлоо |
|
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |