Монголын 15 спорт холбоодын нэгдсэн “UNC-2023” тэмцээний хүрээнд монголын корнхолын анхдугаар Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн “Степпе Арена”-д зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хийлч мэргэжилтэй Цэнд-Аюушийн Намуун тэргүүлж, алтан медаль хүртжээ. Тэрбээр аваргын төлөө С.Түмэнжаргалтай гайхалтай өрсөлдөөнийг үзүүлэн түрүүлсэн байна. Энэ ангилалд хүрэл медалийг Сувдмаа хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн ангилалд Хүрэлбаатарын Хишигбат түрүүлж, анхдугаар улсын аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөнгөн медалийг А.Ням-Очир, Н.Булганбаатар хүрэл медаль хүртжээ.
Эмэгтэй багийн тэргүүн байрт “Горхи”, хоёрдугаар байрт “Nike”, гуравдугаар байрт “Dream” баг орсон байна. Харин эрэгтэй багийн төрөлд тэргүүн байрыг “Монгол даатгал”, хоёрдугаар байрыг “Winners”, гуравдугаар байрыг “ACE” баг эзэлжээ. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэргүүн байрыг Ц.Намуун, хоёрдугаар байрт С.Түмэнжаргал, гуравдугаар байрт Э.Сувдмаа оржээ. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Х.Хишигбат түрүүлж, А.Ням-Очир, Н.Булганбаатар нар хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна.
| Корнхолын улсын аваргууд тодорлоо |
|
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
Азийн аваргаас “Борнуур” дэвжээ 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ
2026-06-29 00:00:00
Хорват Улсад Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг ажиллалаа
2026-06-28 19:51:04
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |