Хорин хоёр жилийн золтой өдрүүдийн
Хором бүрт надтай хамт байж
Дээлийн минь захыг мушгиж уухайлсан
Дэндүү өгөөмөр ард түмэн та бүхэндээ баярлалаа.
Өнөөдөр албан ёсоор дэвжээндээ хүндэтгэл үзүүлж санаа амарлаа.
Баярлалаа жүдо, баярлалаа
Хамтын хүч амжилт
Амжилтын төлөө хамтдаа... хэмээн тэрбээр хэллээ.
Жүдогийн цуут аварга, дөрвөн өөр жинд олон улсын тэмцээнээс медаль хүртэж, бөмбөрцөгийн татамид монгол жүдочны эд хавыг гайхуулан бишрүүлж явсан агуу жүдочин Х.Цагаанбаатар албан ёсоор зодог тайллаа. Тэрбээр өнөөдөр 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог тайлж байна. Х.Цагаанбаатар 90 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө барилдах байсан ч нутгийн дүү Б.Мөнхбаярт тахимаа өгч, дэлхийд данстай тамирчин хүний буйр заан хүрэл медалиа бэлэглэв.
Тэрбээр жүдо бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа түрүүлсэн гайхамшигтай аварга билээ. 1995 оноос эхэлсэн тамирчны 28 жилийн тамирчны замналаа ийнхүү 38 насан дээрээ өндөрлүүлж байна. Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 20 настайдаа 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв. Жүдо бөхийн Нидерландын 2009 оны ДАШТ-ээс алтан медаль, Токио 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Эх орондоо жүдо бөхийн анхны дэлхийн аваргын алтан медалийг авчирсан нь гайхалтай сайхан мөч байлаа.
Түүний дэлхийн аваргын алтан медаль “булган сүүлтэй” байж араасаа М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумьяа, Ц.Цогтбаатар нарын дэлхийн аваргуудыг дагуулсан. Х.Цагаанбаатар Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой нэгэн. Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. МҮОХ-ны оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) ондуудад тус бүр хүртсэн.
Дэлхийн домогт бөх Х.Цагаанбаатар зодог тайлах шийдвэрээ Ташкент 2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гаргасан байна. Х.Цагаанбаатар, “Ирэх онд болох олимпод монголын баг тамирчид, ард түмэн ялалт хүсэж байгаа учраас тамирчиддаа зааж зөвлөж, багш нартаа туслаж төрийн дууллаа олон эгшиглүүлэхийн төлөө өөрийгөө зориулах болсондоо баяртай байна.” хэмээлээ
Жүдо бөхийн бүхий л төрлийн тэмцээнээс медаль хүртсэн түүнийг зодог тайлсанд харуусах хүн олон байгаа ч өөрийн хойч үеэ бэлтгэхээр дасгалжуулагчийн албанд томилогдсонд нь талархаж буй нь түүнээс олон байгаа болов уу. Тэрбээр өөрийнхөө авч чадаагүй олимпын аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдэж жүдо бөхийн “Цагаанбаатар академи”-ийг байгуулан ажиллаж байна. Х.Цагаанбаатар “Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа" гэдэг хариултыг хэллээ.
Жүдогийн цуут дэлхийн аварга Х.Цагаанбаатар 60, 66, 73, 81 кг гэсэн дөрвөн өөр жинд олон улсын тэмцээнээс медаль авч байсан нь домог яриа болон үлдлээ. Цагаанаа маань 28 жилийн тамирчны замналаа ийнхүү өндөрлүүлж байна даа. Аваргадаа баяр хүргэе, баярлалаа Цагаанаа. Олон, олон олимп, дэлхийн аваргуудыг төрүүлэн гаргаарай.
| МУГТ Х.Цагаанбаатар зодог тайллаа |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |