• Өнөөдөр 2025-03-01

Б.Гончигсүрэн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэв

2023-01-14,   213

 

          Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөв. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны  тамирчин ОУХМ  Б.Гончигсүрэн түрүүлж, алтан медаль хүртлээ. Ийнхүү Б.Гончигсүрэн хоёр жил дараалан улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авлаа. Харин мөнгөн медалийг “Алдар” спорт хорооны тамирчин О.Хангал, хүрэл медалийг “Боржин төв” дэвжээний Б.Хүдэрчулуун, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана  нар хүртэв.

 

 


Б.Гончигсүрэн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188