Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөв. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд шинэ аварга төрсөн юм. Энэ жингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар барилдаагүй. Харин 81 кг-ын жингийн тамирчин “Хангарьд” спорт хорооны Б.Эрдэнэбаяр жин хасан барилдаж, Хэнтий аймгийн БТСГ-ын бөх О.Уранбаярыг ялж алтан медаль хүртэв. Мөнгөн медалийг Хэнтий аймгийн О.Уранбаяр, хүрэл медалийг гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн Ази тивийн аварга, “Хангарьд” спорт хорооны тамирчин Д.Алтансүх, “Алдар” спорт хорооны тамирчин Нэргүйн Мөнхбаяр нар хүртсэн юм.
| Б.Эрдэнэбаяр анх удаа улсын аварга боллоо |
|
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
Хөл бөмбөгийн “U10” насны аваргын цомыг “Дэрэн” клуб өргөлөө
2025-12-27 12:24:21
2025-12-27 12:07:05
Биеийн тамир, спортын хуулийн ажлын хэсгийн хурал боллоо
2025-12-27 11:46:15
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |