Тэнгэр бүүдийсэн саарал өдөр би чамд дурласан
Надаа ичингүйрэх тэр зан авирт чинь би татагдсан
Чиний зан авир надад дэндүү гоёдоно
Үзэсгэлэн гоог чинь бишрэх залуус зөндөө олширно... гэж уянгалуулан дуулах залуу уран бүтээлч Saffron bane буюу Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу. Би Унгарт Улсад боловсролын шинжлэх ухааны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Энэ үедээ ч уран бүтээлээ хоцрогдуулахгүйг хичээж байгаа. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө л уран бүтээлээ хийдэг дээ.
-Уран бүтээлийнхээ гарааг хэзээнээс эхэлж байв. Урлагтай ойр хүүхэд байв уу, бага насныхаа талаар яриа дэлгээч?
-Хүүхэд байхдаа тийм ч хөдөлгөөнтэй, нээлттэй байгаагүй. Дуу хийх талаар төсөөлж үзээгүй дээ. Харин их сургуульд ороод бага зэрэг нээгдэж эхэлсэн. Найзыгаа дуу хийхийг хараад сонирхож эхэлсэн дээ. Цар тахлын үед хөл хорионд байх үедээ сонирхлоороо дуу хийж эхэлсэн. Анхны дуунуудаа интернэтээс устгасан. Би тогтсон урсгал болон өнгө аяст баригдаж уран бүтээлээ хийдэггүй.
-Гэр бүлд нь урлагийн хүмүүс байдаг уу?
-Аав минь урлагийн авьяастай, ямар ч хөгжмийн зэмсгийг сонсголоороо тоглодог. Тэрнээс өөр урлагийн чиглэлээр ажилладаг хүн байдаггүй. Би ч өөрийгөө урлагийн хүн гэж хэлэх дургүй. Урлаг бол миний хобби. Зарим дуунууд дээр минь муухай үг гардаг болохоор гэр бүлээсээ нуух гэж их хичээсэн. Бүтэн жил л нууж чадсан даа. Дургүй байх болов уу гэсэн дэмжиж, эергээр хүлээж авсан даа.
-Нэрийхээ утгыг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Анх Баагий гэх нэрээр дуугаа цацдаг байсан. Тэгээд нэр маань нэг л сонин сонсогдоод байхаар нь SAFFRON BANE гэж өөрчилсөн. SAFFRON гэдэг нь цэцэгээс гаргаж маш хэцүү гаргаж авдаг халуу ногоог хэлдэг. Би олон урсгал хольж дуу хийдэг болохоор энэ нэр их тохиромжтой юм шиг санагдсан.
-Таны “Бүүдгэр” гэх дуу надад их таалагддаг юм. Уг дууны тухай яриа дэлгээч?
-Хайр бол мөнхийн хэзээ ч хуучрахгүй сэдэв шүү дээ. Тэгээд хайрын тухай дуу хиймээр санагдаад нэг өдрийн дотор л бүтээж байсан. Сонсогчдын сонирхолд нийцэж, өндөр хандалт авна гэж бодоогүй. Хүмүүс намайг өөрийнхөө амьдралын тухай магадгүй хагацал үзсэн болохоор тийм дуу бичсэн гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ надад амьдралаасаа сэдэвлэсэн ганц ч дуу байхгүй.
-Таны ихэнх дуу хайрын тухай байдаг шүү дээ. Тэгвэл Э.Бат-Эрдэнэ гэх хүний хайрыг харах өнцөг юу вэ?
-Бие нь хол байсан ч оюун бодол нь үргэлж тэр хүний дэргэд хүлээтэй байж, түүнийхээ төлөө юу ч хамаагүй хийж, бүхнээ зориулж чадах хэмжээний сэтгэл татагдахыг л хайр гэдэг байх.
-Тайзан дээр гарахад, дуулахад тусгай мэдрэмж төрдөг гэлээ. Танд яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би хүмүүсийн анхааралд байх дургүй болохоор тайзан дээр гарах бага зэрэг дургүй. Гэхдээ гарах үедээ асуудалгүй дуулдаг.
-Уран бүтээлч болгон өөрийн гэсэн тухтай орчинд үгээ бичих, бүтээлээ гаргах дуртай байдаг байх. Таны хувьд?
-Би жижигхэн өрөөнд компьютерынхоо урд ганцаараа суух үедээ тухтай байдаг.
-Туршиж үзэхийг хүсдэг зүйл бий юү?
-Одоогоор чанартай Англи хэлний сургалт үнэгүй хийхийг хүсэж байгаа. Монголд сонирхолгүй, үнэтэй сургалтууд элбэг байдаг юм билээ.
-Ярилцсанд баярлалаа.
 (12)(4).jpg)
| SAFFRON BANE: Урлаг бол миний хобби |
|
Б.БУЯНТОГТОХ:НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯРТ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН ДОТОР ТОМ ЦҮНХТЭЙ МӨНГӨ ӨГСӨН ГЭХ Б.НЯМЖАВ ГЭЖ ХЭН БЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |